Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Чиа үрийг тарагтэй хэрэглэх нь цусан дахь сахарт хэрхэн нөлөөлдөг вэ?

5

Говь-Алтай аймгийг өрхийн тахианы аж ахуйг жишиг аймаг болгох нь

2

Завхан аймаг “Тамир” нэрийн шүүс орон нутгийн зах зээлд эрэлттэй байна

2

Монгол улс 2025 онд 131 сая долларын хүнсний ногоо гадаадаас авчээ

4

2026 онд зохион байгуулах дотоод болон гадаад үзэсгэлэнгийн хуваарь

3

Nestle нярай хүүхдийн сүүн тэжээлээ Европоос татан авна

2

Архангай аймаг Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ

4

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

21

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

4

Ургацаа алдсан иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн үндсэн төлбөрөө хойшлуулах боломжтой
ах

119

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

103

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

93

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

58

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

42

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

32

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

23

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

23

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

85%-иа 100% болтол нь шахах саналтай

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү

Санал дэвшүүлдэг жирийн нэг иргэн гээд намайг бодчихоорой. Миний нийтлэлч, судлаач, өмнөх тэр Элчин сайд энэ тэр бол эл нийтлэлд төдийлөн хамаагүй шүү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг суурь баталгаа бол хүн ардын хүнсний хангамж, аюулгүй байдал” гэж хэлсэн лут афоризм бий. Тиймдээ ч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Эхлэл нь муугүй яваа гэсэн мэдээлэл түгэж байна. “Ургацын баяр-2023”-аас би тийм урам зориг авчихаад дараагийн нийтлэлээ босголоо.

Хүнс, хүнс, хүнс. Хүн төрөлхтөний 5000 жилийн түүх ил болж байна. Бүр 10 000 хүртлэх түүхээ ч эргүүлж олж нээх цаг үе нь ирж байна. Тэгвэл 5000 жилдээ хүн төрөлхтөн ганцхан ажил үйлсийг тасралтгүй хийж иржээ. Ганцхан шүү. Тэр нь хүнс ажгуу. Хүнс хүнсдээ 5000 жилийн турш газартайгаа (ургадаг, ургуулдаг яндашгүй их баялаг) ажиллаж ирсэн түүх л бичигдсэн байдаг. Мал аж ахуйгаар тэгж цоорлоо, ингэж цоорчээ гэж бичигддэг нь XX зууны Австрали, Шинэ Зеланд (хонины аж ахуйгаар), магадгүй Аргентин (үхрийн махны үйлдвэрлэл), магадгүй Изриаль (элсэн цөлийг хөдөө аж ахуйжуулсан) гэсгээд цаашаа нэр заагдсан нь нэг их биш. Лав Монголыг хаа ч нэрлээгүй. За энэ ч яахав.

Хүнийг хэн бүтээсэн тухай шашны асуудал хөндөхгүйгээр хүн хорвоод ирээд хорвоогоос явахдаа өдөр бүр хоол тэжээл хэрэглэдэг (иддэг) амьдралын жам ёсны, бүр биологийн зүй тогтол байна. Гэм нь нүүдлийн мал аж ахуйн хур туршлагатай монголчууд зөвхөн малдаа найдаж ирснээс Монголын өөрийн үндэсний өвөрмөц онцлог, дархлаа, шалгуур гэдгийг тогтоочихоод хүн төрөлхтөний 5000 жилийн хүнсний төлөө тэмцлээс өөрсдийгөө чөлөөлчихөөд явж ирсэн түүх л бидний өв уламжлалд үлдсэн мэт надад санагддаг.

Миний ойлгож байгаагаар, ноён У.Хүрэлсүхийн олж харснаар ХҮНС, ХҮНС, ХҮНС л өнөөгийн Монголд үгүйлэгдэж байна, байх ч болно. Ардчиллын 30 гаруй жилд монголчуудын орхигдуулчихсан нэгэн чухал салбарыг нэрлэчихсэн юм биш үү?

Мал нь байгальд хар зөнгөөрөө бэлчиж, идээшлэж, мал харагч малчид нь дуртай цагтаа хагалж идчихээд, хотын бидэнд махаа борлуулчихаад, тэгснээрээ Монгол Улс хүнс тэжээлтэй, яаж ч зовсон мал нь Монголоо тэжээдэг, авч явдаг гэх хуучирсан ойлголтыг ноён У.Хүрэлсүхийн санаачилсан “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” чанарын шинэ, шал өмнөө түвшинд гаргах учиртай юм.

Эх орныг, ард иргэдийг хүнс тэжээлээр хангахад төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, тэгснээрээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспортыг нэмэгдүүлэх учиртай билээ.

ХУВЬСГАЛ эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хүнсний ногооны 85%-ийг дотоодоос хангах болжээ. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд рекорд тогтоожээ. Нэг жилийн зун, намрын ажлаа дүгнээд дээд рекорд шүү дээ. Үсрээд 6 сарын ажил үйлс. Тэнгэр хангай, хур бороо, Төрийн дэмжлэг ба шахалт, ногоочдын хөдөлмөр бүгд хослоод шүү.

Ургацын баяр-2023 арга хэмжээ

Миний санал болгохоор энэхүү 85%-ийг “100” болгочиход тун ойртсон ба 2024 оныг тэгж уриалаад дайруулбал яадаг бол? Ерөөсөө тэгье. Миний улиг болтол бичдэг сэвдэг сэдэв: Нийслэл, хот, сумдад хувийн хашаатай айл болгонд тодорхой хэмжээний тариалалтын захиалга өгөөд намар ургасан хүнсний ногоог нь улс худалдан авчихдаг механизм байвал ямар вэ? Хөдөлмөрлөсний эцэст орлоготой болно гэсэн итгэлийг нь монголчуудад төрүүлчихвэл бүгд эрхбиш хөдлөж магад. Нийгмийн халамжинд тараадаг асар их мөнгөө (нэг үе халамж 82 төрөл хүрч байсан гэв үү?) иргэдийн гар дээрээс ургуулсан хүнсний ногоог нь худалдан авахад зарцуулчихад л болоод явчих мэт надад санагдаад болдоггүй. Цэргийн ангиуд бүгд хашаатай, хамгаалалттай, хавар цаг заваар нь хашаанд хүнсний ногооны тариалалт хийлгэе л дээ. Намар хурааг, зэвсэгт хүчний хэрэгцээний өвлийн идшээ бэлтгээд илүү гарсныг нь борлуулъя л даа. БХЯ, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Цагдаа, Засан хүмүүжүүлэх газар чинь тэр чигтээ хүнсний ногооны үйлдвэрлэл рүү орж болдоггүй юм уу?

Малчдыг хүнсний ногоо тариалуулдаг, тийм аж ахуй эрхэлдэг болгоход сэтгэхүйн их ухуулга, ятгалга, бас Төрийн бага зэрэг дарамт шахалт хэрэгтэй байна. Бойжуулсан төлөөр нь, хураасан ургацаар нь уралдуулж болохгүй гэж үү? Малчдын хувьд өөр дутагдал их бий. Малын толгой, арьс шир, ноос, цувдай, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн хогонд хаягддаг үзэгдэл түгээмэл байна. Тэрийг нь цуглуулаад худалдан авчихдаг механизм үгүйлэгдэж байна. Хөнгөн хүнсний үйлдвэрийн түүхий эд тэр чигтээ хаягдаж байна. Харамсмаар.

Нэг үгээр дээр бичсэнүүд бол монголчуудыг газартай ажиллаж сургая, газраа хайрлуулъя, хөрсөө хамгаалуулъя гэсэн уриа тунхаг юм.

Улаан буудайгаа хүнсний ногоо шигээ болгочиход уг нь болохгүй гэх газаргүй л дээ. Бас НО байнаа. Цаг агаартай холбоотойгоор энэ жил ургац төдийлөн арвингүй гэнэ. Үүнээс шалтгаалаад энэ жил гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсчээ. Гурилын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаан буудайн тариалалт энэ жил бага байсан учир гарц багасч, гурилын үнэ кг тутамд өсч, талх, нарийн боовны үнэ нэмэгдсэн гэлээ. Гурилын хувьд Улаанбаатар гурил үнэ нэмээгүй ч дээд гурил 9-11 дүгээр сард үйлдвэрлээгүй. Харин Алтантариа үйлдвэр гурилын үнээ өнгөрсөн 11 дүгээр сард нэмсэн. Мөн Хурх гурилын үнээ кг тутамд 300 төгрөгөөр нэмсэн гэв. Худалдаачид гурилын татан авалтыг 7 хоног тутамд хийдэг ч түгээлт сар бүр багасч байгааг мөн онцоллоо гэх мэдээ сайтад явж байна.

Үл ялиг шалтгаан, дотоодын мөчөөрхөл, яг л уламжлалт шалтагийг дээр бичжээ. Хүнсний ногоог бид 85% хүргэж чадсан юм, буудайн дээр яагаад болохгүй гэж. Өөртөө улаан буудай тариалж гурил үйлдвэрлэх аймгуудыг нэр заагаад эрхлүүлэх, хооронд нь өрсөлдүүлэх, бүтээгдэхүүнийг нь улс худалдан авч экспорт болгох гээд олон аргыг сүвэгчилж болмоор санж. Энэ тал дээр тариаланчдын ургацын баяр дээр халуухан ярилцаад үзнэ үү.

Санаж сэдвэл санаа өгөхөөр өөр олон санаа бий ч түр азная. Дараа үргэлжлүүлье.

Нийтэлсэн: Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
85%-иа 100% болтол нь шахах саналтай
Хэл солих
Мэдээлэл хайх