Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Зуд & Хүнсний хувьсгал

Албаны мэдээ: Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэв. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү хүнд тусав гэхчлэн.

Олон улсын харилцаа судлаач, нийтлэлч Д.Баярхүү

Үнэхээр Монголын хөдөө гамшгийн байдалд байна. Их цас хөдөөг даржээ. Яалт ч алга. 2009-2010 оны зуднаар 5-6 сая мал хорогдсон гэсэн албан бус тоо явж байна. Одоогоор саяас давсан мал осгожээ. Нэмэгдэх ч байх.

Энэ гамшиг томхон сургамж болж хөдөөгийн ард түмэнд үлдээсэй гэсэндээ шинэ нийтлэлээ босгов. Гарчгаа ч тэгж авав. Гарчгаа задалж тайлбарлавал хэрэв малчид маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д зарласан даруйд нь нэгдчихсэн бол ийм их малын гарлагагүй, эрсдэлгүй өвөлжиж болох байлаа гэсэн миний тэрслүү үзэл бодол юм шүү.

Малчид ба “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хоёр талаасаа ямар их холбоотой вэ гэдэг нь л энэ өдрүүдэд харагдаж байна гэж би хэлэх гээд байна. Ямар холбоо?

Эх орныхоо хүнс, тэжээл, экологи, хөрс, усыг хайрлаж гамнах, арвижуулах бүх нийтийн үйлсэд малчид маш чухал, бүр голлох үүрэгтэй гэж би боддог. Тэд эх орноо малын бүтээгдэхүүн, юуны өмнө органик мах сүүгээр хангадаг л юм бол мал сүргээ өвөлд рүү нь, зудад нь, цасанд нь бэлтгэх учиртай юм.

Малчны цуцалтгүй ба бүтээлч хөдөлмөр илт дутаж байгаа нь харагдлаа. Мал Төрийн хамгаалалтад байх ёстой гэсэн эцэг хуулийн заалт бол Төр-засаг хамаг малыг нь харж хамгаална, зуд, эрсдэлээс аварна гэсэн шууд утгаар хэлэгдээгүй юм. Маш ерөнхий утгаар, бүр гүн ухаан-иргэншил соёлын агуулгаар хэлэгдсэн юм. Монгол эх орон гэсэн санаа цаана нь байдаг юм.

Яг үнэндээ бол Монголын хөдөөд бүх мал хувийн өмчийн мэдэлд байна. Маргашгүй ганц үнэн байна: тэд (малчид) малаа 100% хувьчилж аваад эзэмшиж буй юм. Бэлчээр талбай нь ч хэрэг дээрээ хувийн өмчийн хэлбэрт байна. Иймд малчид маань жилийн дөрвөн улирлын турш мал сүргээ арвилах, гамнах, чанаржуулах, XXI зууны дэлхийн хөгжлийн хурданд тохируулж хөгжүүлж байх үүрэгтэй юм. Энэ үүрэг нь мартагдсан, төрийн үүрэгтэй хутгалдсан, цаг зуурын шинжтэй болчихсон учраас ЗУД нүүрлэчихлээ гэж би үздэг.

Цаг зуурын гэдэг нь хөдөөгийн ажил амьдралын хэмнэлийг нь би шүүмжлэхдээ тийм үг сонгочихлоо. Хэрэв цас зуд тохиогоогүй бол, урин дулаанаараа байсан сан бол Монголын цагаан сар үргэлжилсээр Мартын 8-ны баяртай залгадаг, залгуулаад цэргийн баяр болж үргэлжилдэг нь худлаа биш шүү дээ. Хөдөөд хавтгайдаа тэмдэглэж байхтай бишгүйдээ тааралдсан даа. Хурдан морины өвлийн уралдаанууд гэх мэт найр цэнгүүн бас тасрахгүй.

Тэгэхлээр энэ жилийн зуд энэ бүхнийгээ түр азнаад мал сүрэг, тэр дундаа өвлийн бэлтгэлдээ онц ихээр анхаарах ёстойг сануулах болтугай!

Мал-Малчид & “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” сэдэв рүүгээ эргэн оръё. Малчин өрх бүр, хот айл бүр “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салаа салбар баазууд болох ёстой юм. Мах сүүгээ дээд зэргээр бэлтгэж боловсруулж, смарт болгож, хот суурины иргэдэд худалдах, эсвэл хөдөөдөө хэд хэдээрээ нийлж хоршоод жижиг аж ахуй болж зохион байгуулагдаад хөдөөдөө бирж байгуулж малын мах, сүү, арьс ширээ борлуулах, экспортод гаргах шаардлага зүй ёсоор тулгарсныг ЗУД хэлээд өглөө. Ганц ганцаараа уулын мухар сахиж өвөлжөөд хэдэн малаа тойлоод нэмэргүй юм байна. Өвөлжөөндөө дулаан орон сууц, малын дулаан хашаа саравч, агуулах бааз (өвс тэжээлийн) байгуулчихсан мянгат малчид байна аа, гэхдээ цөөхөн байна. Олшруулах хэрэгтэй.

Өвөл цас зудад огт ажрахгүй өвөлжиж байгаа аймаг, сумд ч байна. Тэдний туршлагыг нийтээр нь түгээх хэрэгтэй мэт.

Хөдөөд өвөлжөө гэж ийм ийм ҮЛГЭР ЖИШЭЭ ЦОГЦОЛБОР байдаг гэдгийг одоо загварчлаад Төрөөс дэмжээд хэд хэдэн зудтай аймагт шууд байгуулчихмаар санагдана. Цогцолбор гэдэг нь “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын өнцгөөс хэлэгдэж байгаа юм. Тэнд нь малчдын тухтай өвөлжих дулаан сууцнаас гадна, байгалийн чулуун хашаа (одоо ямар ч материалаар хийчхэж болно доо), саравч, хүлэмж, агуулах, бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех, үйлдвэр байж болно. Тийм цогцолбор дотроо өвлийн зудад айдасгүй өвөлжиж болно. Үлгэр жишээ цогцолбор гэсэн санаа цухуйлгалаа. Хэлэлцээрэй.

Хүнсний хувьсгалд нэмэртэй байж болох өөр нэг санаа байна. Намартаа мал заазлах кампанит ажил өрнүүлдэг болмоор байна. Өвлийн цас зудыг давж чадахгүй гэж үзсэн давжаа, хөгшин малаа намар заазлаад хүнсний нөөцөд авчхаад түүнийгээ өвөл, хаваржингаа борлуулчхаж болмоор санж. Энэ олон арван сая малаас заазад явах нь маш олон сая байж таарна. Заазын дараа дан ашиг шимт мал үлдэнэ. Хэдэн жилийн дараа давжаа биш мал өснө. Заазлагдсан малын мах хаашаа шингэхийг хүнсний хувьсгал заагаад өгнө. Экспортод гаргаж болно.

Монгол хүн үхсэн малын мах иддэггүй гэсэн яриа хөөрөө их газар авлаа. Үнэхээр олон саяараа осгоод үхчихвэл яах вэ гэдэгт Төр-засаг, мэргэжлийн яам, мал эмнэлгийн ба мал аж ахуйн хүрээлэн, эрдэмтэд хариултаа бэлтгэнэ үү! Бүгд сэтгэнэ үү!

Нэг үгээр асар их мах хөлджээ л гэсэн үг шүү дээ. Даян дэлхий өлсгөлөнгийн аюулын өмнө тулж ирсэн тухай дэлхийн хамтын нийгэмлэгт бишгүй дээ ярьдаг. Арга зам хайдаг. Өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутаг, улс үндэстэнд энэ их мах хэрэг болдог бол олон улсын хүмүүнлэгийн төслүүдийн шугамаар гадагшлуулах арга чарга байж болох уу? Өлсгөлөнгийн аюулын эсрэг хандив болгох санаа.

Нөгөө талаасаа манай улс асар их нутагтай тулдаа сая сая сэг зэмээ шингээчихдэг гэдэг ойлголтоосоо ерөөсөө салбал ямар вэ? XXI зууны шинжлэх ухааны эрин үед осгож үхсэн малын сэг зэм, эвэр туурай, арьс үсийг боловсруулах арга техник, технологи, хоргүйжүүлэх бодис өөр юу ч юм гарсан байгаа даа. Осгож үхсэн малаас малын тэжээл, бордоо гаргаж авсан туршлага ч байх шиг дуулдана.

Энэ зудын дараачаас “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын аймгийн салбарууд нэн яаралтай дараах ажлыг хиймээр байна. Юуны өмнө зудад нэрвэгдсэн малчдыг энэхүү хувьсгалт хөдөлгөөнд элсүүлмээр байна. Тэднийг эргэж малжуулах ажлыг төр, хувийн хэвшилтэй хамтран хиймээр байна. Төллөх мал зээлээр өгч маллуулан төлийн тодорхой хувийг аймгийн “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салбарын мэдэлд тусгай фонд болгож тусад нь үржүүлмээр байна. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын мал ба малчид гэж тусад нь онцгойруулан гаргаж сурталчилсан ч болох мэт. Тэгж алдаршуулбал ямар вэ?

Монгол орны бүх малчид, малчин өрхүүдийг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д татан оролцуулах аян, кампани, сарын ажил (малчид хүнсний ногоо, малын тэжээл тариалах гэх мэт), энэ чиглэлийн хавар зуны сургалт, намрын тэжээл бэлтгэх уралдаан аяныг төлөвлөгөө зохион байгуулалттай өрнүүлж, нийт малчдаа өргөнөөр татан оролцуулмаар байна. Сургалтууд олон чиглэлээр нэн чухал байна. Малчдыг гэгээрүүлэх хэрэгтэй. Сэтгэхүйг нь өөрчлөх хэрэгтэй болсныг ЗУД харууллаа.

Хойтон хавар гэхэд малчид маань мах сүүнээс гадна хүнсний ногооны наад захын жижиг хүлэмжтэй, талбайтай, зундаа ургадаг халиурдаг бүх өвсөө хадаад хураагаад авчихсан, нөөцөлчихсөн, нураад уначихсан өвөлжөө хаваржаагаа засаад сэлбээд хүн малдаа ээлтэй болгочихсон байгаасай гэж ерөөе! Зуд том сануулга боллоо!

Нийтэлсэн Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Зуд & Хүнсний хувьсгал
Хэл солих
Мэдээлэл хайх