Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний хувьсгал яагаад хэрэгтэй вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой” гэсэн уриа цуурайтаад хоёр жилийг туулах гэж байна. Хоёр жилд хийсэн бүтээсэн, амжуулсан ажлууд олон байгааг энд дурдах гээгүй. Гарчигтаа өгүүлчихлээ. Ганц нэг хүмүүстэй санал солилцсон, тэд ярьж байна билээ. Яагаад энэ хувьсгал хэрэгтэй юм, яагаад очиж очиж Төрийн тэргүүн энэ үйлсийг хөтлөн урагшлуулах ёстой гэж, Засгийн газар нь юу хийж байдаг юм, ард түмэн хэр дэмждэг вэ гэдэгт шууд эргэлзсэн биш ч, бас шүүмжлэх хүмүүс тааралдаж байна аа.

Өмнөх 5 нөхөртэй нь харьцуулаад яг одоогийн Ерөнхийлөгчийн хариуцах нь энэ хүнс мөн үү гэсэн асуулт ч тавьж байх шиг. Гадаад бодлого, хууль эрх, хүчний байгууллага, захиргаа, томилгоо, шагналаа хариуцах ёстой хүн хүнс рүү орчихлоо гэсэн нөхөд ч мэр сэр тааралдсан. Би тэднийг буруутгах гээгүй. Тэр бүхнийг эргэцүүлэн бодоод би энэхүү нийтлэлээ тэрлэж байна.

Дээрх нөхдийн асуултад оочин цоочин хариулт хайя. Би өмнө бичсэнээ давтахгүй. Гэхдээ яаж хоосон өнгөрөх вэ, дурдана. Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайн ярилцлагаас санаа авна, тэгэхдээ дэлхий рүү хандуулж өөрийн санаагаа бичихээр шийдлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Энэ бол шавхагддаг баялаг. Хэзээ ч дуусаж болзошгүйгээс гадна дахин нөхөгдөх боломжгүй. Харин мал аж ахуй бол үл шавхагдах баялаг гэдэг дээр 100 хувь санал нэгтэйгээ илэрхийлэх ялдамд мал аж ахуй гэдэг нь яндашгүй баялаг бөгөөд хүнсний хувьсгалын гол объект мөнөөсөө мөн гэж хошуу нэмье. Дээр нь тэр их баялгаа мөнх байх мэтээр алмайрч, харзнаж байгаад саяын их зудад үхүүлчихсэн, тэр нь олон саяар тоологдон байгаад басхүү дүгнэлтээ хэлье.

“Мянгат малчин” сайхан бөгөөд эрхэм цол байна аа, “Мянгат”–1000-аас цаашхыг хэлнэ. Тэр мэдээж. “Мянгат” цолоо хадгалж байх гэж намар малаа хүнсний хэрэгцээнд явуулахгүй авч үлдээд баларч байгаа малчдын тухай гадуур ам мэдэн ярих ба нэг нөхөр нүднээ буултал ярьж бичжээ. “Ингэж малаа удаан хугацаагаар амьд байлгаж, хөгшрүүлж, цуг хөгширч, хамт өтлөх гээгүй юм бол өвлөөс өрсөөд мөнгө болгооч!” гэжээ. Би тэр нөхрийн бичсэн дээр “Хүнсний хувьсгал”-ын бүтээн байгуулалт руу тэр их малаа илгээ гэчихье.

Ерөнхийлөгчийн байр суурийг зөвлөх нь илэрхийлсэн гэж үзээд цааш эшилье. “Гагцхүү бид мал аж ахуйгаа хэрхэн олон улсын зах зээлд гаргаж, хэрхэн зохистойгоор үнэлүүлэх вэ? Монгол малын түүхий эд яавал үнэд хүрч, эдийн засгийн эргэлтэд эрчимтэй орох вэ?” гэж хэлжээ.

Энэ бол нөгөө бидний уухайлан яриад, уриалаад, шахаад, хугацаа заагаад буй “Хүнсний хувьсгал”-ын цаад мөн чанарыг уудлан гаргаад ирэх шиг. Мал аж ахуй олон улсын зах зээлд гарч, эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр Монгол Улс хөгжиж дэвжих тухай сэтгэхийн ч хэрэггүй. Одоо хор уршиг нь үргэлжлэн буй зудын аюулаас үзэхэд малын тооны хойноос хэт их хөөцөлдөөд, түүндээ хөөрцөглөөд, зуднаар бүдрээд унаж буй гашуун сургамжийг дээр хоёр өгүүлбэрээр хэлээд анхааруулаад өгчээ. Зудтай холбоод дахин давтан нуршлаа, өршөөгөөрэй.

Үнэхээр манай мал аж ахуй болон хөдөө аж ахуйн бүх салбар хөгжиж дэвжиж чадвал дэлхийн зах зээлд гэдэггүй юм аа гэхэд өмнөд хөршийн хүнсний зах зээлд 100%-ийн эрэлт хэрэгцээтэй байна. Жишээлээд бүр тодорхой ярья.

Бээжинд чуулж буй БХАТИХ-ын чуулганы гол илтгэлд байна лээ, юу хэмээвээс 2024-2025 онд Хятад нь хүнсний импортоо нэмнэ баталгаажуулна гэсэн үгс явна лээ. Мал аж ахуй гэхгүй би хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан гэж хэргээр оруулж ярья. Учир нь Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын илтгэлд байна. БНХАУ нь хөгжлийнхөө 75 жилд хэрэгцээгээ өөрөөсөө 100% хувь хангаж чадаагүй, ямагт импортоос хамааралтай яваад ирсэн, бас “стратегийн хүнс” гэж албан ёсоор нэрлэдэг улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, төмс гэсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг тултал хийж баталгаажуулаад 2025 оноос өөрийгөө 100% хувь хангана гэсэн стратегийн лут зорилт дэвшүүлжээ. Энэхүү 4 нэр төрлийн стратегийн хүнсний хоёр нь Монголд ургах хөрс-ус-өгөгдөл нь бүгд бэлэн байна. Төмс ч мөн адил. Тэгэхлээр би юунд уриалах гээд байна вэ? гэвэл 2025 оны хаврыг хүртэл энэ ондоо нэвт дайраад БНХАУ руу улаан буудай, төмс чинээнд нь тултал экспортолбол ямар вэ гэх гэсэн юм.

Б.Даваадалай зөвлөхийн ярьснаас цааш эшилье. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний явцад 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана, цаашлаад бүс нутагтаа экспортлогч улс болох зорилготой гэжээ. Үр гарсныг зөвлөх дурджээ. Манай улс өмнө нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээж чадсан гээд тэр нь гадаадаас авдгийг орлуулж өөрсдөө тарьж ургуулснаа хэлсэн аж. Дээрх “19” гэсэн тоог би шүүмжлэх гээгүй, гэхдээ нэмэх шаардлагатай. Ер нь Монголын хөрсөнд ургадаг, түүнийг нь хүн идэж хэрэглэж болдог сон бол ямар ч ургамлыг, эсвэл гаршуулаад үржүүлж болдог бол ямар ан амьтны аж ахуйг хөгжүүлчихмээр санагддаг, надад. Таван хошуу мал гэхгүйгээр гахай, тахиа, галуу, нугас, туулай, тарвага, зөгий, элдэв шувууд (идэж болох ангийн бүх шувууд) үржүүлэхийг “Хүнсний хувьсгал”-ын бүтээн байгуулалтын хөтөлбөрт тусгая л даа.

Дэлхий рүү хандуулах гэснээ зөвлөхөөс эшилье. “Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, үүнээс давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд дэлхийн хүнсний хямрал 2030 онд ноцтой асуудал болж 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж байна. Тиймээс улс орон бүр хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарч байна. Монголчууд бид дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүн төрөлхтний хэрэгцээнд хувь нэмэр оруулах шаардлагатай” гэжээ.

Миний бичдэг сэдэв: Бид 3.6 саяулаа, эрх дураараа, тааваараа аж төрж, хэзээ ч үржээд өсөөд 80 саяыг давчихаар их мал сүрэгтэй, яндаж барахгүй их газар нутагтай. Зөвхөн хот суурины (нийслэл, аймгийн төв, сумын төвүүд) сул дэл газраа эзний ёсоор эзэмшээд, арчлаад, газраа боловсруулаад хүнсний элдэв ногоо, жимс, цаашлаад малын тэжээл тариалаад, хураасан их хүнсний ногоогоо өөрсдөө хэрэглээд, үлдсэнийг дэлхийн хүнсний зах зээл рүү экспортлон мөнгө уутлаад суух тэр цаг үеийг уриалан дууддаг хүн нь би байна. Даян дэлхийн хүн ардыг өлсгөлөнгөөс аврах их аяны бэлтгэл нь энэхүү “Хүнсний хувьсгал”-ын бүтээн байгуулалт байгаасай гэсэн ерөөлөө дэвшүүлье.

Эхэнд өгүүлсэн яагаад? яагаад? гэсэнд хариу өгье. Үнэхээр Ерөнхийлөгчийн эрх үүрэгт байхгүй, бичигдээгүй байж болно. Гэхдээ Төрийн тэргүүний хувьд одоогийн Ерөнхийлөгч маань хүн ардын хэрэгцээ шаардлага, тэр дундаа хүнсний хангамж, хүнсний хангамжид хүрэх боломж, цаашлаад даян дэлхийн хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрч, тэр байр сууриа илэрхийлжээ хэмээн үзэж байна. Өмнөх 5 ерөнхийлөгч нь тэгээгүй байлаа гэхэд тэднийг буруутгах гээгүй. Харин одоогийн Ерөнхийлөгчид тийм хурц мэдрэмж байжээ л гэсэн үг шүү дээ!

Нийтэлсэн: Олон улсын харилцааны судлаач, проффессор Д.Баярхүү
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хувьсгал яагаад хэрэгтэй вэ?
Хэл солих
Мэдээлэл хайх