Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

ДОРНОД: Хаваржилт хүндэрч буй сумдад тэжээл хүргэжээ

8

ДОРНОГОВЬ: Малчдад 134.6 тонн өвс, 127 тонн тэжээл үнэгүй тараажээ

2

ЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна

259

Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Жаргалтөр Хүрдэт” ХХК-ийн захирал Т.Оюунчимэг сонгогдлоо

21

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Говь-Алтай аймагт боллоо

34

Монгол улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Говь-Алтай аймагт ажиллаж байна

81

Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа

118

“Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ

140

Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Увс Хүнс” ХК-ийн захирал Л.Нямгэрэл сонгогдлоо

34

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Увс аймагт боллоо
ах

259

Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Жаргалтөр Хүрдэт” ХХК-ийн захирал Т.Оюунчимэг сонгогдлоо

140

Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Увс Хүнс” ХК-ийн захирал Л.Нямгэрэл сонгогдлоо

118

“Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ

109

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Хан Алтайн Инээмсэглэл” ББН-ийн захирал Т.Отгонхишиг сонгогдлоо

101

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр “Жаргалтай хоршоо”-ны тэргүүн М.Батбуян сонгогдлоо

81

Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа

73

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн хүнсний үйлдвэрт ажиллалаа

69

“Хан Жаргалант Ховд“ хоршоо ажилчдадаа хамгийн өндөр цалин олгодог байгууллага болох зорилт тавьжээ

67

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн VIII хуралдаан боллоо

43

Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Арвай” ТНБ үйлдвэрийн захирал Ө.Сунхар сонгогдлоо

39

”Хүнсний хувьсгал”-ын үр дүнд Ховд аймагт шинээр таван мал төхөөрөх үйлдвэр баригдан 392.9тн махыг экспортод гаргаад байна

37

”Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
ах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан тогтоолын төслийн ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт /2024.05.27/ өргөн барьсан.

“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэг /2024.05.30/ хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр , ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Х.Болорчулуун, “Монголын арьс, ширний холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат болон бусад албаныхан оролцов. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон дагалдан гарах бусад төлөвлөгөөн дээр нарийвчлан ажиллаж, санал бэлтгэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хоёр жилийн хугацаанд маш амжилттай хэрэгжиж байгаа. Тэгвэл “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн дээр тулгуурлаад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах зорилгоор “Цагаан алт” хөтөлбөрийг эхлүүлэх гэж байгаа нь цаг үеэ олсон маш чухал ажил юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан. Хэдхэн хоногийн өмнө уг тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Харин өнөөдөр ажлын хэсэг хуралдаж, салбарын төлөөллүүд болон мэргэжилтнүүдтэй хэлэлцэн, саналаа байнгын хороонд бэлтгэж байна. Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарна гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан: “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго бол хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих явдал юм. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн гүн боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, экспортын хэмжээг өсгөх явдал юм. ХАА-н салбарын экспортод эзлэх хэмжээ өнөөдөр 7 орчим хувьтай байна. Үүний 95 хувь нь ноолуур. Тэрхүү ноолуурынхаа 25 хувийг дотооддоо гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог бол үлдсэн 70 орчим хувийг нь угааж, гадагш гаргадаг. Энэ тоо бол хангалтгүй үзүүлэлт. Хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого өсөх, үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, хөнгөн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх, био вакцины үйлдвэрийг бүрэн шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Хөдөө аж ахуйн салбарын экспорт 400 сая ам.доллароос 800 сая ам. долларт хүрнэ гэсэн үг.

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Х.Болорчулуун: Хөнгөн аж үйлдвэр тэр дундаа малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдэд нэн тэргүүнд түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бий болгох нь чухал байна. Мөн эргэлтийн хөрөнгө болон зээлийн эх үүсвэрийг шийдэх, ингэснээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадал тодорхой хувиаг нэмэгдэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбараас олох экспортын орлого нэмэгдэх бололцоотой. Тухайлбал бид жил бүр бэлтгэдэг ноос, ноолуурын 80-90 хувийг угаагаад экспортод гаргадаг. Тэгвэл цаашид зөвхөн угаагаад гаргах бус самнах, утас ээрэх, нэхэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргах нь чухал байна.

Тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ҮҮНИЙ ҮР ДҮНД:

• Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно,

• Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно,

• Арьс, ширний боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан тогтоолын төслийн ажлын хэсэг хуралдлаа
Хэл солих
Мэдээлэл хайх