Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Беларусийн “Камволь” үйлдвэр Монголын ноолуур, нэхмэлийн салбарын компаниудтай хамтран ажиллана

6

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

8

Герман-Монголын эдийн засгийн хорооны хуралдаан Берлин хотноо боллоо

3

Т.Баттүвшин: “Хүнс Комплекс” ХХК ХБНГУ-ын Poly-clip System GmbH & Co. болон Eberhardt GmbH компаниудтай санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо

6

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа

8

Ч.Даваабаяр: Айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Беларусь улсын алдарт “БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин механизмын үйлдвэртэй танилцлаа

4

Ч.Даваабаяр: Монгол, Финландын хамтарсан бизнес форумын үеэр элснээс дулаан, цахилгаан эрчим хүч гарган авах шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

4

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол-Финланд улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх нь чухал

8

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Герман-Монголын бизнес форум манай хоёр орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

9

Э.Одбаяр: Айлчлалын хүрээнд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна
ах

103

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

84

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

52

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

37

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

34

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

28

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

27

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

23

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

23

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

20

Улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

19

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

19

ХОВД: Ургац хураалтын явц 79.2 хувьтай байна
ах

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнүүдийг цогцоор нь эрчимжүүлэхээр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар тоот захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж байгаа аж.

УИХ-ын даргын дэргэдэх хөдөө аж ахуйн чиглэлийн үндэсний хэмжээний “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлж хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилготой ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, М.Ганхүлэг, Б.Заяабал, Ц.Идэрбат, С.Лүндэг, З.Мэндсайхан, Л.Соронзонболд Р.Сэддорж, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар багтсан байна.

Энэ оны 04 дүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элссэнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэгэн зорилт гэдгийг онцолсон юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Мандхай, арьс шир, ноос ноолуурын боловсруулалтын түвшин, экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим тоон мэдээллийг танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг батлан гаргасан. УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай уг жагсаалтад Шинэ хоршоо хөдөлгөөний малчид, хоршоодод шаардлагатай тоног, төхөөрөмжийг нэмж оруулахаар Зарчмын зөрүүтэй санал боловсруулж буй талаараа мэдэгдсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар танилцууллаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай тодотгож байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнүүдийг цогцоор нь эрчимжүүлэхээр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх