Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

15

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны удирдах зөвлөлийн III хурал боллоо

9

№ 145 | Хүнсний хувьсгал – Чинээлэг дундаж давхаргатай монголын төлөө…

39

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Нүхт Тур” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

77

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

77

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд шинээр ашиглалтад орсон 53 үйлдвэрийн нэг “Өв соёл үйлдвэр” ХХК-д ажиллалаа

8

№ 144 | Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан түүхэн айлчлал

59

Шинэ оны босгон дээр “Хүнсний хувьсгал” цуврал сэтгүүлийн №6 дугаар хэвлэлтэд шилжлээ

15

ХОВД: Малын хүчит тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

10

ХӨВСГӨЛ: Ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандартын шаардлага хангажээ

23

№143 | Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 3.5 жилийн үр дүн…
ах

77

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд шинээр ашиглалтад орсон 53 үйлдвэрийн нэг “Өв соёл үйлдвэр” ХХК-д ажиллалаа

77

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

59

Шинэ оны босгон дээр “Хүнсний хувьсгал” цуврал сэтгүүлийн №6 дугаар хэвлэлтэд шилжлээ

39

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Нүхт Тур” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

15

ХОВД: Малын хүчит тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

15

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны удирдах зөвлөлийн III хурал боллоо

10

ХӨВСГӨЛ: Ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандартын шаардлага хангажээ

9

№ 145 | Хүнсний хувьсгал – Чинээлэг дундаж давхаргатай монголын төлөө…

8

№ 144 | Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан түүхэн айлчлал

“Хүнсний хувьсгал”-ын хөнгөлөлттэй зээлд Архангай аймгийн 47 ААН хамрагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн тамгын газрын холбогдох хүмүүс Архангай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалтыг аймгийн удирдлагууд, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдыг хамруулан зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтад 70-аад аж ахуйн нэгж оролцон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн болох “Хүнсний хувьсгал”-ын талаар, үүний хүрээнд олгож буй зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрсдөд тулгамддаг асуудлуудаа ярилцан, харилцан санал солилцсон юм.

Уулзалтын үеэр газар тариалан эрхлэгчид үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөдөлгөөнүүдийг дэмжиж буйгаа нэн түрүүнд илэрхийлээд, өөрсдийн асуудлаа түлхүү хэлж байлаа. Тухайлбал, тариаланч, малчин хоёрын маргааныг шийдвэрлэх нарийн зохицуулалттай болох, тариалангийн газар нэмж олгох зохицуулалтыг шийдэх, импортын гурил, будааны хөнгөлөлтийг эргэж харах, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг компанийг сонголттой, чанартай техник оруулж ирэхэд нь нөлөөлөх, техникийн гаалийн татварт уян хатан хандах, ахмад тариаланчдыг бодлогоор дэмжих, зээлийн шалгууруудыг багасгаж, хүүг бууруулан, хугацаа уртасгах боломжийг эрэлхийлж, шийдэж өгөх, зээлийн нэг хувийн шимтгэлийг болиулах зэрэг санал хүсэлтийг тавилаа.

Нөгөө талаас малчдын бэлтгэсэн ноос, ноолуурыг үндэсний үйлдвэрлэлийн компаниуд үнэ унагахгүй, зах зээлийн үнээр авдаг болохыг хэлж, дэмжиж өгөх, цаашлаад үнэ тогтворгүй, зэх зээлийн үнээс бага үнээр авсан тохиололд хариуцлага тооцдог механизмтай болох, мал, мах бэлтгэлийн системийг эргэж сэргээн, махны ноогдол ашгийг тогтоон, олгодог болох, малын ангилалт, эрүүл мэндийн асуудлыг ч хөндөн тавьж байв.

Эдгээр санал хүсэлтийг аймгийн ХХААГ-т нэгтгэн авч, Ерөнхийлөгчийн тамгын газарт албан тоотоор уламжилахаар боллоо.  

Архангай аймагт 47 хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, мах, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг дотоодоосоо 100 хувь хангахын зэрэгцээ аймгийн ДНБ-ий хэмжээг 2.6 хувиар өсгөсөн байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хөнгөлөлттэй зээлд Архангай аймгийн 47 ААН хамрагджээ
Хэл солих
Мэдээлэл хайх