
Хөвсгөл аймгийн хэмжээнд ургац хураалт үргэлжилж өнөөдрийн байдлаар 65.9 хувьтай байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Өнгөрсөн хавар 105 аж ахуйн нэгж үр тариа, 300 гаруй иргэн хүнсний ногоо, 210 аж ахуйн нэгж иргэн төмс тариалсан байна.
Тодруулбал үр тариа 17.016 га талбайд тариалж 24.3 мянган тонн, малын тэжээлийн ургамал 3.752 га талбайд тариалж 2.251 тонн, тосны ургамал 1.731 га талбайд тариалж 1.038 тонн, төмс 237 га талбайд тариалж 2.251 тонн, хүнсний ногоо 252 га талбайд тариалж 3.024 тонн ургац тус тус хураан авахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар 14.961 га талбайгаас 21.403 тонн ургац хураан авсан байна.
Үүний дотор улаан буудай 12.185 га талбайгаас 15.237 тонн, хүнсний ногоо 169 га талбайгаас 1.605 тонн, тэжээл 1.168 га талбайгаас 1.669 тонн тус тус хураан авчээ.
Энэ намар аймгийн хэмжээнд гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах, мөн төмс, хүнсний ногооны дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
