Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

12

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

12

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

12

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

15

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

17

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

14

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ах

124

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

40

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

23

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

COP17 ба Хүнсний хувьсгал

20

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

19

2026 онд 1.2 сая тонн ургац хураан авах урьдчилсан төлөв гарчээ

19

Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг
ах

Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчид нийслэлийн үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”- ын хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор “Үндэсний үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судлах тур аялал-2023”-ыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

ББДХ-ны 21 аймгийн салбар хороодын “Үндэсний үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судлах тур аялал-2023” Сүхбаатар аймгаас эхэллээ.

Баялаг бүтээгчдийг төв холбооны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ирэх 5 жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар төрөөс баримталж буй бодлого, мөн Улсын Их Хурлын Түр хороо 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын талаар танилцууллаа.

Тогтоолд “…зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох…” зэргийг тусгажээ.

Мөн 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдэд зээлийн хүүгийн татаас 13% хүртэл олгохоор шийдвэрлэсэн.

Үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг, мөн аж үйлдвэр хөгжсөн улсаас болон дотоодын инновац шингэсэн мега үйлдвэрүүдээс туршлага судлах, харилцаа холбоо үүсгэх чухал. Баялаг бүтээгчид Улаанбаатар хотын үйлдвэрүүд, гар урлал, эрчимжсэн аж ахуйтай танилцаж, туршлага судаллаа. Арга хэмжээнд Баруун-Урт, Халзан, Уул-Баян, Дарьганга зэрэг сумын 20 баялаг бүтээгч оролцлоо.

Төв аймгийн Баяндэлгэрт байрлах мах, сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн фермтэй танилцаж, туршлага судлалаа.

Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчид “Их Эзэн Чингис хааны музей”-гээр зочилж эх түүхээ судлалаа.

Нийтийн хоолны тоног, төхөөрөмж, худалдаа үйлдвэрлэлээр Монголдоо манлайлагч “ЧИГЛЭЛ” компанийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаж сургалтад хамрагдав. Салбарын тэргүүлэгчид намрын үзэсгэлэнд худалдаандаа оролцох урилга өглөө.

Уг хөтөлбөр нь 3 өдрийн турш үргэлжилнэ. Цаашид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос орон нутгийн баялаг бүтээгчдийг үндэсний үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судлах арга хэмжээг аймаг, нийслэлээр үе шаттайгаар зохион байгуулна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчид нийслэлийн үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судлалаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх