Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ.

3

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа.

11

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА.

3

ХҮНСНИЙ ЛАБОРАТОРИУДЫН САЛБАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

3

Хөвсгөл аймаг Улсын аварга тариаланч Б.Лхагва-Очир ургацаа тогтвортой нэмэгдүүлж, чанарыг сайжруулж байна.

5

“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

8

УВС: Бүтээгдэхүүний чанар, борлуулалтаар шилдгүүдийг шалгарууллаа

11

ДОРНОД: Чацарганы 500 ширхэг модноос 4 тонн жимс хурааж байна

10

ДОРНОД: Аймгийн хэмжээнд 25 иргэн, ААН зөгийн аж ахуй эрхэлж байна

5

МОНГОЛ УЛСААС ЕАЭЗХ-НЫ ОРНУУД РУУ 367 НЭР ТӨРЛИЙН БАРААГ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ
ах

49

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхзул Үндэсний брэнд бүтээж, Монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

39

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

28

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

28

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хэсэг гишүүд МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХООР ОХУ-ыг зорилоо.

22

Экспортын гарал үүслийн гэрчилгээ бүрэн цахимжиж гаалийн бүрдүүлэлт хялбаршлаа.

18

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

17

Өмнөговь аймаг Ингэний айргийн баяраар бүтээгдэхүүний борлуулалт 300 саяд хүрчээ

16

ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд 210 үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

16

Хувийн хэвшлийн нэгдсэн ойлголт, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалт зохион байгуулагдлаа

15

ӨМНӨГОВЬ: Хөдөө аж ахуйн салбарт 16.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ

15

ГОВЬ-АЛТАЙ: Иргэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна

13

ОРХОН: Энэ хавар 200 тн нөөцийн мах нийлүүлнэ
ах

Я.Содбаатар: Амьдралд ойр шийдвэр гаргах зорилгоор 1000 гаруй баялаг бүтээгчидтэй уулзаж, 100 гаруй үйлдвэртэй танилцлаа

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.06.27/ Төрийн ордны Сүхбаатар танхимд зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар,
  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн,
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн,
  • Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар,
  • Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар,
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч яамд, төрийн байгууллагуудын удирдлагууд оролцож байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дарга үг хэллээ.

Тэрээр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар танилцуулсан илтгэл, хяналт, шинжилгээний хэрэгжилтийн тайлангаас дүгнэхэд тогтоолын нийт арга хэмжээний 59.6%-ийг хангалтгүй хэрэгжсэн арга хэмжээ эзэлж байгаа нь 76 арга хэмжээний үр дүнд тавигдах шалгуур үзүүлэлтийг тоогоор буюу чанарын үзүүлэлтээр тодорхойлоогүй, жилийн хүрэх түвшин тодорхойгүй байгаатай холбоотой байна.

Цаашид хөрөнгө оруулалтын зээлээр хичнээн бүтээн байгуулалт хийгдэж, техник, технологи нэвтэрч, эргэлтийн хөрөнгийн зээлээр хичнээн тоо, хэмжээний бүтээгдэхүүн шинээр болон нэмэлтээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдсэн эсэхийг бодитоор тайлагнаж, ажиллахыг холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай.

Тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс 2023 он гарсаар өнөөг хүртэлх хугацаанд 1000 гаруй баялаг бүтээгч нартай уулзаж, 2 удаагийн томоохон хурал зөвлөгөөн, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, амьд шийдвэр гаргах  зорилгоор 100 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжтэй танилцаж, баялаг бүтээгч нарын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 400 гаруй оролцогч бүхий танилцах 7 удаагийн тур аялал, төрийн 11 байгууллагатай хамтран 8 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулан тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ажиллалаа.

Олон улсын байгууллагуудын судалгаа, дүн мэдээгээр цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас илүүтэйгээр цаашид дэлхийн 8 тэрбум хүний хүнсний хангамж, аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсаар байгаа билээ.

Иймд бид бүхний өмнө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилтот ажилтай зэрэгцэн яаралтай, оновчтой, тодорхой шийдвэр гаргах, эрсдэлийг давах, олон шалгуурт ажлууд гарч болзошгүй гэдгийг анхааран олон улсын хүнсний хангамж, уян хатан нийлүүлэлт, аюулгүй байдлын тогтолцооны бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаатай мөр зэрэгцэн ажиллахын тулд хувь хүний хичээл зүтгэл чухал гэдгийг онцоллоо.

Өмнөх 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтаар 36 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон бол 2 дахь удаагийн уулзалтаар дараах үндсэн 2 асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын эхний жилийн /2022-06-17-ноос 2023-06-17 хүртэлх/ хэрэгжилтийн явц
  2. 36-р тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий 2023 оны Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 63 дугаар тогтоолын төлөвлөлт, хэрэгжилтийн явц

Нэгдүгээр асуудлын хүрээнд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримтлан Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 7 яам, 14 газарт хамаарах 5 чиглэлийн 114 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хийсэн байна.

Хоёрдугаар асуудлын хүрээнд

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу засгийн газраас 13 хувийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн ба хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар Мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 1,2 ихнаяд төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлд нийт 1261 үйлдвэрлэл эрхлэгчид 187.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зөвлөлдөх уулзалтыг хааж үг хэллээ.

Тэрбээр УИХ-аас баталсан 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт ажлыг тухай бүрт нь ажил хэрэг болгон, эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллахыг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 107 дугаар тогтоолыг батлуулж 19 чиглэлийн үйлдвэрийн нийт 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн нь үндсэн тогтоолыг бодитоор хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Я.Содбаатар: Амьдралд ойр шийдвэр гаргах зорилгоор 1000 гаруй баялаг бүтээгчидтэй уулзаж, 100 гаруй үйлдвэртэй танилцлаа
Хэл солих
Мэдээлэл хайх