Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хувьсгал” Архангай аймагт

Аймаг, орон нутагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах Зөвлөлдөх уулзалт Архангай аймагт боллоо.

Архангай аймаг нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оныг “Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон малын эрүүл мэнд, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, өндөр ашиг шимт малын эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн төв, суурин газрын махны хэрэгцээг хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ДНБ-ий хэмжээг 2,6%-аар өсгөж чаджээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал болж, салбар зөвлөлийн тэргүүнээр “Жиферм” аж ахуйн захирал Д.Гэрэлт томилогдлоо.

Мөн эрдэмтдийн салбар зөвлөлийг байгуулж, тэргүүнээр Химийн шинжлэх ухааны доктор Б.Хүрэлхуяг сонгогдлоо. Ингэснээр орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахад шинжлэх ухаанчаар хандаж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.

Архангай аймаг мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ 100% хангадаг бөгөөд жилд 40,2 мянган тн махан бүтээгдэхүүн, 28,7 мянган тн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Ингэхдээ хоол үйлдвэрлэлийн сургалт, хүнсний худалдааны стандарт, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж цахим хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Архангай аймагтаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрүүдтэй танилцлаа.

“Мөнхтамир ти би эй эйф” ХХК нь гурван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сүүний болон махны чиглэлийн монбиллиард, герефорд үүлдрийн 400 гаруй үхэртэй. Ингэхдээ нутгийн таван өрх хоршоо болон нэгдэж, уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж байна. Тус аж ахуй нь Архангай аймагтаа жишиг фермерийг хөгжүүлж, малчин өрхүүдийн амьдралын нөхцөл боломжийг сайжруулан, ажлын байраар хангаж байгаа юм.

Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдан сүргийн тоог ихэсгэж, аймгийн хэмжээнд сүү цагаан идээ болон өндөр зэрэглэлийн стэйкний махыг борлуулахаар зорьж байна.

“Жиферм” эрчимжсэн мал аж ахуй нь сүүний болон махны чиглэлийн 130 гаруй үхэртэй бөгөөд жилд 60-65 тн литр сааль авч ерөнхий боловсролын сургууль болон Архангай аймгийн зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Мөн тэжээлийн тодорхой хувийг өөрсдөө тариалдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд ХХААХҮЯ-ны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2024 онд Улаанбаатар хотын 20-р хороонд жилд 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Амин чанар” үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан байна. Тус компани нь 1997 оноос хойш таван хошуу малын сүү, шар сүү, цуснаас уургийн пептидийг гарган судалгаа туршилт хийж эхэлсэн бөгөөд 2007 онд компанийн үйл ажиллагаагаа эхлүүлж, 2016 онд сарлагийн сүү, шар сүү, адууны цуснаас хүчил пептид ялган авч, Монгол Улсын Оюуны өмчийн газраас “Амин чанар” нэртэйгээр үйлдвэрлэх эрх авч зах зээлд нэвтрүүлжээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Засгийн газрын гишүүд, хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргажээ.

Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд эхэлнэ.
  • Цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн дэд бүтэц шинэ шатанд гарна.
  • Мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, боловсруулалтын түвшнийг ахиулна.
  • Хөдөө, аж ахуйн их сургууль болон мэргэжлийн боловсролын салбаруудыг Хангай руу шилжүүлнэ.
  • Хангайг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх “Хөгжлийн гүүр” төслийг эхлүүлнэ.
  • Цаг агаарын эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, радарын станц Өвөрхангайд байгуулагдана.
  • Түүнчлэн, Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэхээр боллоо.
  • “Хүнсний хувьсгал”-ын 2-р шатыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байлаа.

Хангайн бүсийн зөвлөлдөх уулзалтын үеэр “Бүсийн онцлог, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж Хангайн бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцлээ. Хангайн бүсийн хувьд байгалийн баялаг, унаган нөхцөл сайн, усны нөөц арвин, газар тариаланд тохиромжтой бөгөөд цаашид экспортын баримжаатай органик хүнсний үйлдвэрлэлийн кластер байгуулж, хөгжүүлэх боломжтой гэж хөгжлийн чиглэлийг тодорхойлжээ.

Хангайн бүсийн хүнсний салбарын баялаг бүтээгчид Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байв.

Ийнхүү Хангайн бүсэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал” Архангай аймагт
Хэл солих
Мэдээлэл хайх