Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Азийн Хөгжлийн Банк 40 тэрбум ам.долларыг хүнсний аюулгүй байдлыг хангахад зориулна

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Ази, Номхон далайн бүс нутагт хүнсний аюулгүй байдлыг урт хугацаанд дэмжих зорилгоор 26 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгох болсноо энэ сарын 4-нд зарлалаа.

Ингэснээр тус банкнаас 2022-2030 онд хүнсний аюулгүй байдлыг хангахад зориулж буй нийт дэмжлэг 40 тэрбум ам.долларт хүрэх юм. Уг дэмжлэгийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн тариалах, боловсруулахаас эхлээд бэлтгэн нийлүүлэх, хэрэглэгчид хүргэх хүртэл хүнс үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг хамрах иж бүрэн хөтөлбөрийг санхүүжүүлнэ.

Төр, хувийн хэвшилд санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх замаар тухайн хөтөлбөр нь Ази, Номхон далайн бүс нутагт олон нэр төрлийн, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, эрсдэлд тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд чиглэнэ.

“Урьд өмнө тохиож байгаагүй ган, үер, хэт халалт мөн байгалийн нөөцийн доройтол нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн амьжиргаанд заналхийлж байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Милан хотноо зохиогдсон АХБ-ны 58 дугаар жилийн уулзалтын үеэр хэллээ.

Мөн тэрбээр “Энэхүү өргөжүүлсэн дэмжлэг нь улс орнуудад өлсгөлөнг бууруулах, хүнсний шим тэжээлийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад туслах бөгөөд фермерүүд болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд боломж олгоно. Энэ нь хүнс хэрхэн тариалж, боловсруулахаас эхлээд түгээж, хэрэглэх хүртэлх хүнсний үнэ цэнийн сүлжээг бүхэлд нь өөрчлөхөд түлхэц өгнө” гэв.

Энэхүү шинэ зорилт нь 2022 оны 9-р сард АХБ-наас зарласан 14 тэрбум ам.долларыг 2025 он гэхэд бүс нутагт тулгарч буй хүнсний хямралыг бууруулж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад зарцуулах амлалтыг өргөжүүлж буй хэрэг юм. 2024 оны эцэс гэхэд анх зарласан дүнгийн 80 хувь буюу 11 тэрбум ам.долларыг баталсан бөгөөд 2025 онд 3.3 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт төлөвлөөд байна.

Энэхүү зарлаж буй 26 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн 18.5 тэрбум нь засгийн газарт зориулсан шууд санхүүжилт, 7.5 тэрбум нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт байх юм. Нийт 40 тэрбум ам.долларын энэхүү хөтөлбөрийн 27 гаруй хувийг 2030 он гэхэд хувийн хэвшилд олгохоор зорьж байгаа нь хүнсний сүлжээг өөрчлөн шинэчлэхэд хувийн хэвшил нэн чухал үүрэгтэйг харуулж байна.

Дэлхийн шим тэжээлийн дутагдалд орсон нийт хүмүүсийн тэн хагасаас илүү нь Азийн хөгжиж буй орнуудад амьдардаг. Биологийн олон төрөл байдлын алдагдал болон хоол тэжээлийн дутагдал нь хүнсний тогтолцоонд дарамт учруулж байна. Хүнсний салбар дэлхийн усны хэрэглээний 70 хувь, ашиглагдаж буй газрын 50 хувь, биологийн олон янз байдлын алдагдлын 80 хувийг эзэлдэг. Түүнчлэн бүс нутгийн хөдөлмөрийн хүчний 40 хувь нь энэ салбарт ажилладаг байна.

Хүнсний тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжихэд чиглэсэн энэхүү хөтөлбөр нь эмзэг бүлгийн хүн амд хүрэх эрүүл, өртөг багатай хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг шинэчилнэ. Мөн хөрсний чанарыг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад хөрөнгө оруулна. Үр ашигтай хөдөө аж ахуйн салбарын үндэс болсон эдгээр суурь хүчин зүйлс нь уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, газар, усны экосистемийн доройтлоос үүдэн улам бүр эрсдэлд орж байгаа юм. Цаашлаад фермерүүд, агробизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчдын шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор цахим технологи, өгөгдлийн шинжилгээнд хөрөнгө оруулна.

АХБ нь мөн 150 сая ам.долларын холимог санхүүжилттэй Байгалийн хөрөнгийн санг байгуулж байна. Тус санг Дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгээр эхлүүлж буй бөгөөд Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн аюулгүй байдлын хөтөлбөр болон бусад түншүүдээс хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. Уг сан нь АХБ-ны гишүүн орнуудад байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах чиглэлээр фермерийн болон инновацийн салбарт хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн хүнсний тогтолцооны төслүүдийг дэмжих юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
1 Сэтгэгдэл
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
2025-05-07 17:19

манайд 50 сая ам долларын санхүүжилтээр их ажил хийнэ шүү.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Азийн Хөгжлийн Банк 40 тэрбум ам.долларыг хүнсний аюулгүй байдлыг хангахад зориулна
Хэл солих
Мэдээлэл хайх