Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

14

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

11

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

10

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

10

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

18

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

9

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

18

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

12

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

14

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

18

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

18

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо
ах

“Нийт хоол хүнсний гуравны нэг буюу 33% нь хаягдал болдог”

Дэлгүүрээс авсан талх нэг л мэдэхэд хөгцөрч, шинэхэн жимс, ногоогоо идэж амжаагүй байхад муудчихдаг тохиолдол цөөнгүй тохиолддог, тийм үү?

Нэг айлд хааяа нэг тохиолдож болох ч, айл бүрд, тухайлбал хэрэглэгч бүрийн гараас гардаг хүнсний хог хаягдлыг нийлүүлэн тооцвол дэлхийн нийт хоол хүнсний гуравны нэгээс их буюу ойролцоогоор 33 хувь нь хаягддаг байна.

Бидний хувьд хоол хүнс худалдан авсан мөнгөөрөө хохироод өнгөрч буй мэт боловч идэлгүй ялгаж үлдээсэн хоол, хэрэглэж амжилгүй муутгасан хүнс маань үүнээс цааш ямар хор уршиг дагуулдгийг мэдэх үү? Тухайн хүнсийг боловсруулахад зарцуулсан энерги, байгалийн нөөц, хүч хөдөлмөр хий дэмий үрэгдэхээс гадна хүнсний хог хаягдлаас нийт метан хийн ялгарлын 8 хувь нь үүсдэг гэх тооцоо бий.

“2021 ОН ОЛОН УЛСЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ЖИЛ”

2019 онд Азийн сангаас Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа нь хэрэглэгчдийн гар дээр иртлээ тээвэрлэлт, хадгалалт, ялгалт, хүргэлтийн явцад 22-35 хувь нь хаягддаг гэсэн тооцоо гарчээ. Хоолны ширээн дээрх хаягдлыг тооцвол хоол хүнсний 45 хувь нь хог хаягдал болж байна гэж үзэж болох юм.

Уг асуудлын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран оюутан залуучуудын дунд “Хүнсний хог хаягдлаа багасгая, дахин боловсруулъя, дахин ашиглая” сэдвийн хүрээнд дижитал, инновацлаг шийдэл гаргах зорилготой “Өөрчлөлтөд Залуусын Оролцоо” Хакатоныг өнгөрсөн 11 сард зохион байгуулжээ.

Хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой олон улсын чиг хандлагатай уялдуулан зохион байгуулсан уг хакатоны үеэр оюутан, залуус хүнсний хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, иргэдийг үйлдвэрлэгч, дахиварын цэгүүдтэй холбох, дэд бүтцийг бий болгох гэх мэт олон шинэлэг, бүтээлч санал гаргажээ.

Хүнсний хог хаягдлыг бууруулах зорилтын хүрээнд НҮБ-ын ХХААБ нь Засгийн газрууд болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, уг асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэн, хүнсний хог хаягдлыг бууруулах бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хүнсний нэмүү өртгийн сүлжээнд тариаланч, үйлдвэрлэгч, худалдаачдад туслалцаа өгч ажиллаж байна.

Түүнчлэн, олон нийт, хэрэглэгчдийн хандлага, хоол хүнсний хэрэглээ, худалдан авалтын муу зуршлыг өөрчлөхөд түлхүү анхаарч, хоол хүнстэй зөв харьцах, зөв хадгалах мэдлэгийг олгон хүнсний хог хаягдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Та бүхнийг дор бүрнээ хүнсний хог хаягдлаа багасгахыг уриалан НҮБ-ын ХХААБ-аас дараах зөвлөмжүүдийг гаргасан байна.

  1. Зөвхөн хэрэгтэй хүнсээ худалдаж авах (Дэлгүүр орохдоо худалдан авах хүнснийхээ жагсаалтыг урьдчилан гаргаж байгаарай)
  1. Хэлбэр, дүрсээ алдсан жимс, ногоог ялгалгүй худалдан авах (Амт нь адилхан шүү дээ)
  2. Хоол хүнсээ зааврын дагуу зөв, тохиромжтой нөхцөлд хадгалах
  3. Хүнсний чанарыг алдагдуулахгүйгээр заасан хугацаанд нь хэрэглээрэй
  4. Хоолоо бэлтгэхдээ хэрэгцээнээсээ хэтрүүлэхгүй байх
  5. Хоолны үлдэгдлээ шууд хаялгүй, хөлдөөх эсвэл дараа нь өөр хоол хийхдээ ашиглах
  6. Хүнсний хог хаягдлаа бордоо болгон ашиглах
  7. Хоол хүнс, мөн түүнийг бэлтгэж буй хүмүүсийн талаар мэдлэгээ дээшлүүлж, хүндлэх
  8. Дотоодод үйлдвэрлэсэн хоол хүнсийг өөрт ойр жижиг дэлгүүрээс худалдан авч, тэдний бизнесийг дэмжих
  9. Усыг гамтай ашиглах (Бүх хүнсийг үйлдвэрлэхэд ус ашиглана шүү дээ. Усаа хайрлаарай)
  10. Ус болон хөрсөө цэвэр байлгахын тулд батерей, будаг, гар утас, химийн бодис, дугуй зэрэг байгалийн нөөцийг сүйтгэдэг хог хаягдлуудаа энгийн хог хаягдалтайгаа бүү холиорой.
  11. Илүү хоол хүнсээ бусадтай хуваалцаж, хэрэгцээт бүлгийн хүмүүст хоол хүнс тараадаг олон нийтийн байгууллага эсвэл халамжийн газарт туслаарай.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2021 оныг Олон Улсын Жимс, Хүнсний ногооны жил болгон зарлаж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) энэ ажлыг хэрэгжүүлэгч гол байгууллагаар ажиллаж байна.

Тус аяны  хүрээнд жимс, хүнсний ногооны шимт тэжээллэг чанар, эрүүл мэндэд ашиг тустай байдлыг олон нийтэд таниулж, эдгээрийн зохистой хэрэглээг хэвшүүлж эрүүл хооллолтыг дэмжин сурталчлах зорилгоор ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас гаргасан бүх контентуудыг  Food and Agriculture Organization of the United Nations (FAO) фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж байгаа билээ. Хүнсчин баатартай хийсэн ярилцлага болон, ARTGER-тэй хамтран бүтээсэн нэвтрүүлгийг энэхүү холбоосоор хүлээн авч үзнэ үү.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Нийт хоол хүнсний гуравны нэг буюу 33% нь хаягдал болдог”
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх