Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Хүнсний ногоо – Эрүүл амьдралын үндэс

6

Сэлэнгэ аймгийн Тарни багийн бага сургуулийн 4-р ангийн сурагч 9 настай М.Уранбат ангидаа хүнсний ногоо ургуулж сурч байна

2

Завхан аймаг зах зээлд 493.5 мянган толгой малыг нийлүүлсэн байна

2

Булангийн орнууд болон Энэтхэг улс чөлөөт худалдааны бүс байгуулна

3

МЭДЭЭЛЭЛ

30

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

6

“Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг Төрийн худалдан авах ажиллагааны үнэлэгээний хороонд ажиллаа

17

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

3

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

6

Өмнөговь аймаг ингэний сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ
ах

118

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

101

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

92

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

58

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

41

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

30

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

22

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

22

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

Н.Энхжаргал: “Хүнсний хувьсгал” үйлдвэрлэгч бидэнд маш том найдлага төрүүлж байна

19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Өгөөмж архад” компанийн үйлдвэртэй танилцлаа.

“Өгөөмж архад” компани нь 2000 онд өрхийн үйлдвэрлэлийн хүрээнд, түрээсийн байранд үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол, өнөөдөр 130 гаруй хүнийг ажлын байраар хангасан, чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани болон өргөжжээ. Тус компани Монгол Улсын гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 15 хувийг эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн борлуулалт 15-20 хувиар тогтвортой өссөн байна.

Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх ажлын хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг компани өөрийн эргэлтийн хөрөнгөөрөө захиалж суурьлуулалт хийж байна. Үүнд:

  • Гурил шигшигч
  • Зуурмагийн машин
  • Шарах шүүгээ
  • Уутны ам боогч зэрэг тоног төхөөрөмжүүд орж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Өнөөдөр улсын хэмжээнд 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 40 орчим хувийг эзэлж байна. Тэд хэрэглэгчиддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх зорилго өвөртлөхийн зэрэгцээ өөрсдийн ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг ханган, тогтвортой ажлын байр бий болгож байгаа нь улс орныхоо эдийн засаг болон хөгжил дэвшилд томоохон дэм болж байна. Үүний нэг болсон “Өгөөмж архад” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг нь сонслоо. Бид эх орондоо амжилттай хүнсний хувьсгал хийхийн тулд цаасан дээр бичигдээд үлдэх бус бодит биеллээ олсон, үр дүнд хүрсэн ажил хийхийг зорьж байна. Тиймээс баялаг бүтээгчдийнхээ хэлсэн санал бүрийг ажил болгоход анхаарч байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол нь олон үндэсний үйлдвэрлэгчийн нурууг тэнийлгэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тус тогтоолд мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох гэх мэт үйлдвэрлэгчдийг дэмжсэн олон заалт бий.

“Өгөөмж архад” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал:

Манай компани хэрэглэгчдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах бодлогыг хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бусад үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах,ажилчдаа тав тухтай ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь сайжруулах зорилготой ажиллаж байна. Бид бусад хүнс үйлдвэрлэгчдийнхээ адил 23 жилийн түүхийг бүтээхдээ олон бэрхшээлийг даван туулж байсан. Манай компани ажилчдынхаа тоогоор ЖДҮҮ-нд хамаардаг ч жилийн орлогоороо хуульд заасан хэмжээнээс /300 сая-1 тэрбум/ давчихдаг.Энэ нь зээл тусламж авахад хүндрэл үүсгэдэг. Манайхтай адил зовлонтой аж ахуйн нэгж олон байдаг гэж бодож байна. Тиймээс жижиг мэт боловч олон бэрхшээл дагуулдаг ийм зүйлүүдийг тодорхой болгож өгөөсэй гэж хүсэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган эх орондоо хүнсний хувьсгал хийхээр зорьж эхэлсэн нь бидэнд ихээхэн найдлага төрүүллээ. Хэрэв энэ ажил бодит биеллээ олж чадвал зөвхөн үйлдвэрлэгчид бид төдийгүй монголын иргэн бүрт өгөөжтэй зүйл болно.

Хүнсээр дамжих өвчин нь эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаанд сөргөөр нөлөөлж нийгэм, эдийн засгийн хөгжилд саад учруулж байна гэж ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Иймд хүнсний аюулгүй байдалд анхаарах улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд цар тахал дэгдэж, улс орнуудад геополитикийн асуудал хурцадсаны улмаас 829 сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ.

2022 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын чуулганы индэр дээр зарласан. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг Улсын Их Хурал баталж нийт 1.7 их наяд төгрөг төсөвлөхөөр болоод байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх чухал үйл явдал, түүхэн шийдвэр юм.

Эх орондоо хүнсний хувьсгал хийхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх субьект нь үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид байна гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг бус удаа онцолсон бөгөөд Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхөөрөө Ч.Даваабаярыг томилсон. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа баялаг бүтээгчдийн төлөөллийг зөвлөхөө болгосон явдал юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажлаа хүлээн авснаас хойш нийт 50 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Н.Энхжаргал: “Хүнсний хувьсгал” үйлдвэрлэгч бидэнд маш том найдлага төрүүлж байна
Хэл солих
Мэдээлэл хайх