Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

10

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

7

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

8

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

15

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

8

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

11

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

14

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

20

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

17

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

17

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой
ах

С.Байгалмаа: Үйлдвэрээ хөгжүүлье гэвэл хэрэглэгчээ сонс

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр монголын ууган торт үйлдвэрлэгч “Батбайгаль бэйкэри”-ний үйлдвэрийн байранд ажиллалаа.

Батбайгаль компани нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж буй монголын анхны мэргэжлийн бэйкэри юм. Тус хамт олон бялуу, нарийн боовны үйлдвэрлэлд бүхий л хүсэл сэтгэлээ зориулан, амт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхээр 26 жил тууштай зүтгэж байна.Анх үүсгэн байгуулагдахдаа 1 төрлийн бялуу үйлдвэрлэж байсан бол 50 орчим нэр төрлийн бялууг хэрэглэгчийн хүссэн чимэглэл, загвар дизайнаар урлаж байна. Батбайгаль компани үйлдвэрээ өргөжүүлж Канад улсын Unifiller компанийн цагт 600 ширхэг бялуу үйлдвэрлэдэг автомат шугаман дамжлагатай машиныг оруулж ирэн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Ингэснээр гар ажиллагааг багасгаж, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хэмнэх давуу талтай юм.

Мөн 150 гаруй нарийн боов, нандин бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэж буй юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

“Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн /дэлхийн 10 хүн тутмын нэг нь/ өвдөж, 420 мянган хүн нас бардаг. Бага, дунд орлоготой орнуудад баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болж жил бүр 110 тэрбум ам.долларын бүтээмж, эмчилгээний зардал алдагддаг гэх тоо баримт бий. Иймд эрүүл аюулгүй хүнсээр хүн амыг хангах нь дэлхий нийтийн толгойны өвчин болжээ. Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал гарган эх орондоо хүнсний хувьсгал хийх зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь жинхэнэ цаг үеэ олсон гэдгийг зочилсон 80 гаруй хүнс үйлдвэрлэгчид бүгд хэлж байна. Энэ нь бидэнд урам өгөхөөс гадна заавал үр дүнд хүргэх ёстой гэх хариуцлагыг давхар үүрүүллээ гэж ойлгож байгаа. Өнөөдөр /2023.01.26/ гэхэд талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний салбарт үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа гурван үйлдвэрт ажиллаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалт бий. Энэ заалт “хүнсний хувьсгал”-ыг санхүүгийн хувьд баталгаажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл эрх зүй, санхүүгийн хувьд хэрэгжих баталгаа нь энэхүү 36-р тогтоол юм.

“Батбайгаль” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Байгалмаа:

  Би хүнсний салбарт ажиллаад 26 жил болж байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдээ сонсох нь манай компанийн хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйл байсан. Одоо ч бид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хийхэд гол анхаарлаа хандуулж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргасаар байна. Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллах хугацаанд төр засгаас олон бодлого шийдвэр гарч байсан ч үр дүнгээ өгсөн нь ховор.  Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан ажил багагүй ахицтай явааг хараад талархаж байна. Мөн өөрсдийн биеэр бидэнтэй уулзаж, удаан хугацаанд дотроо хадгалж ирсэн асуудлыг минь сонсож, эрх зүйн боломжуудын тухай мэдээлэл өгч байгаа нь шинэлэг бөгөөд баярлууштай явдал байна. Манай компани салбартаа анхдагчийн хувьд зөв зүйлийг дэмжиж , бурууг нь шүүмжилж, эх орондоо хүнсний хувьсгал хийхэд гар бие оролцоно гэж бодож байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
С.Байгалмаа: Үйлдвэрээ хөгжүүлье гэвэл хэрэглэгчээ сонс
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх