Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

6

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна

9

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна

7

ХОВД: Нутгийн 45 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

12

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна

7

ЗАВХАН: Аяллын үеэр хоолны хордлогоос сэргийлэхийг эмч нар анхаарууллаа

9

ДУНДГОВЬ: Говийн бэлчээрийн мах эрэлттэй хэвээр байна

10

ХОВД: Шинэ ургацын тарвас худалдаанд гарчээ

14

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

12

ХОВД: Махны үнэ тогтвортой байна
ах

246

Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

115

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэвлэлийн багийн зурагчин А.Адъяажав “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

21

БАЯНХОНГОР: Суффолк үүлдрийн төлөг амьдын жин 50кг-д хүрчээ

15

“Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

15

ХОВД: Шинэ ургацын төмс, лууванг 3000-4000 төгрөгөөр борлуулж байна

14

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

12

ХОВД: Махны үнэ тогтвортой байна

12

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна

10

ХОВД: Шинэ ургацын тарвас худалдаанд гарчээ

9

БУЛГАН: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ

9

ДУНДГОВЬ: Говийн бэлчээрийн мах эрэлттэй хэвээр байна

9

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна
ах

Газар тариалангийн бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийх “Демо” лаборатори нээлтээ хийлээ

“Хүнсний Хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мед импекс” интэрнэйшнл компани өөрсдийн санаачилгаар Пестицидийн үлдэгдлийг шинжлэх орчин үеийн дэвшилтэд лабораторийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцлоо. Тус лаборатори нь MNS/ISO/17025 2018 стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний Хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэлээс гадна, хүнсний бүтээгдхүүний чанар аюулгүй байдлыг сайжруулахад ач холбогдол өгч буй энэ цаг үед Пестицидийн үлдэгдлийг шинжлэх Демо лаборатори нээгдэж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал юм. Энэ нь тус чиглэлээр үндэсний чадавхийг бэхжүүлэх, улмаар экспорт, импортын бүтээгдхүүнд зайлшгүй хийгдэх ёстой шинжилгээг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монгол улсад пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийх чадамж, эрх зүйн орчныг улам сайжруулснаар бид экспортын бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах, мөн импортоор оруулж ирж буй хэдэн зуун мянган тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ч гэсэн химийн гаралтай бохирдол байгаа эсэхийг хянах боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо.

Газар тариалангийн салбарт ургамал хамгааллын бүтээгдэхүүн буюу пестицидийг ургамлын өвчин, хортон шавж, хог ургамалтай тэмцэх, нэгжээс авах, ургацыг нэмэгдүүлэхийн тулд өргөн хүрээнд хэрэглэдэг, зайлшгүй чухал орцуудын нэг болсон. Манай оронд мөн жил ирэх тусам импортоор оруулж ирж буй пестицидийн нэр төрөл болон хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдаад пестицидийн үлдэгдлийг хянах асуудал зайлшгүй гарч ирж байна.

Олон улсын түвшинд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байж болзошгүй химийн бодисуудаас үүдэлтэй бохирдлууд, ялангуяа органик бохирдлуудыг улс орнуудыг заавал шалгаж, хянадаг. Мөн энэ чиглэлээр баталж гаргасан стандарт шаардлагуудыг мөрдөж байхыг зөвлөдөг бөгөөд олон улсын хүнсний бүтээгдэхүүний худалдаанд эдгээр стандарт дүрэм журмыг нэвтрүүлж байхыг шаарддаг билээ.

“Мед импекс” компанийн хувьд аналитик лабораторийн өндөр хүчин чадалтай багажуудыг Монгол улсын зах зээлд ханган нийлүүлж байсан олон жилийн туршлагатай бөгөөд эдгээр багажийн хэрэглээг нутагшуулах, хэрэглэгчдийг чадваржуулах чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр иржээ. Тэдний хийсэн судалгаагаар Монгол улсын пестицидийн үлдэгдлийг шинжлэх лабораторийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх шаардлага, хэрэгцээ байгаа гэж үзсэн байна. Ийм учраас 2020 оны сүүлээс Демо лабораторийг байгуулах төслийг хэрэгжүүлсэн болохыг танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаагаа хийж буй Демо лабораторийн итгэмжлэлийн хүрээг 31 нэр төрлийн пестицидийг жимс, хүнсний ногоо, үр тариа, зөгийн баланд Хроматографийн багажуудаар хийхээр тогтоосон бөгөөд цаашид Монгол улсад импортлохыг зөвшөөрсөн бүх пестицид болон хөрш зэргэлдээ орнуудад өргөн хэрэглэдэг пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийхээр төлөвлөж байгаа аж.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Газар тариалангийн бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийх “Демо” лаборатори нээлтээ хийлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх