Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Үхрийн бааснаас метан хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэж байна

Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтын ажил Хархорин суманд амжилттай хэрэгжиж байна. Франц Улсын иргэн Дидье Буссьер /Didier Boissiere/ зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрөгч 9 дүгээр сараас эхлэн туршиж байгаа аж. Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг обьектыг халааж байна.

Үүнтэй зэрэгцэн МУИС-ийн судлаач багш нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Хархорин сум нь Орхоны хөндийн бүс нутагт оршдог аялал жуулчлалын төв төдийгүй баруун аймгуудыг чиглэсэн зорчих хөдөлгөөн дамжин өнгөрдөг учраас органик хог хаягдал маш ихээр гардаг.

Тодруулбал, өдөртөө 20-22 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд дийлэнх нь дахин ашиглаж болохуйц органик хаягдал байна. Иймд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргаж, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авах боломжтойг тогтоосон байна.  Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хог хаягдлаа дахин боловсруулж, эрчим хүч, дулааны асуудлаа шийвэрлэхийг зорьж байна.  Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болох юм. 

МУИС-ийн профессор, төслийн зохицуулагч, доктор Б.Алтангүл:  Франц Улсын иргэн Дидье Буссьер Хархорин суманд олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Энэ хугацаандаа орон нутагт элбэг байдаг үхрийн баасыг хэрхэн эрчим хүч болгох вэ гэх асуудлыг сумын удирдлагуудтай ярилцаж, өөрөө бага оврын цехийг байгуулсан байна. Анх удаа Хархорин суманд хэрэгжүүлж байгаа энэ төсөл онцлогтой. Орон нутгийн удирдлага, хувийн байгууллага, Олон улсын байгууллага, Их сургуулийн доктор, профессор багш нар хамтран оролцож байгаа, салбар дундын төсөл юм. Төслийг хэрэгжүүлэхэд “ТИНК Капитал Монголиа” ХХК, франц хэлтэй их, дээд сургуулиудын холбоо, Азийн хөгжлийн сан дэмжлэг үзүүлж байна. 

Төслийн судлаач, МУИС-ийн профессор, доктор Б. Очирхуяг: 21 дүгээр зуунд аж үйлдвэрийн 5-р хувьсгал явагдаж байна. Цаашид бид киберфизик системийн ертөнцөд амьдрах нь. Үүнтэй холбогдуулаад хэд хэдэн шийдвэрлэх асуудал гарч байгаагийн нэг нь хөдөө аж ахуйн хог хаягдал юм. Хөдөө аж ахуйн хаягдал нь их хэмжээний CO2 ялгаруулж, экологид сөргөөр нөлөөлдөг. Өнөөдрийн тооцоогоор СО2-ийн ялгарлын коэффициент нь дэлхийн хэмжээний улс оронд ашиглаж байгаа тээрийн хэрэгслүүдээс 15 дахин илүү ялгарал үүсгэж байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн гол шалтгаан энэ болдог. Нөгөө талаас авч үзвэл хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй. Үүнийг тэжээл, энерги болгон ашиглах боломжтой юм. Тийм учраас органик хог хаягдлыг бичил биетнийг ашиглан боловсруулж, метан гаргаж авах, ингэснээр органик хог хаягдлыг багасгах, хөдөө орон нутгийн хөгжлийн эх үүсвэр болсон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, хог хаягдлыг зөв зохистой боловсруулж, экологийн бохирдлыг багасган бэлчээрээ хамгаалах төслийг Хархорин суманд хэрэгжүүлж байна. Үүнийг Монгол орон даяар хэрэгжүүлэх юм бол орон нутгаа хөгжүүлэх гарц гэж үзэж байгаа. 

ТЭЗҮ-г хийсэн төслийн багийн ахлагч, МУИС-ийн профессор, доктор Ч.Сономдагва: Юуны өмнө бид Хархорин сумын хогийн төлөв байдалд судалгаа хийсэн. Хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотойгоор хот суурин газрын хогоос ялгаатай байгаа. Тухайлбал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хаягдал их байгаа учраас органик хог хаягдлыг ялзруулаад биометан буюу хийн түлш гаргаж авах боломжтой юм. Мөн шил, хуванцар хог их байгаа учраас цуглуулаад тусгай пресслэгч машинаар Улаанбаатар руу тээвэрлэж, дахин боловсруулалт хийх боломжтой. Энэ бол зах зээлийн хүрээнд хялбараар шийдэх боломжтой асуудал. 

Хоёрдугаарт, хогийн цэг нь 22 га талбайд тарчихсан, эмх замбараагүй, Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын бүс рүүгээ орчихсон байдалд байна. Үүнийг нүүлгэн шилжүүлэх шарадлагатай гэх дүгнэлт гаргасан. Гэвч Хархорины нутаг дэвсгэр нь газар тариалангийн талбай, аялал жуулчлалын бүс, тусгай хамгаалалттай газар нутгаас бүрддэг учраас бид ярилцаад хоёр газрыг тогтоосон. Гэхдээ хуучин хогийн цэгийг зөөж тээвэрлэнэ гэвэл асар их зардал гарах учраас дарж булшилж устгаад нөхөн сэргээх, ургамалжуулах арга хэмжээ авах хэрэгтэй.

Шинээр байгуулах хогийн цэгийг ландфиллийн аргаар байгуулаад зөвхөн ангилан ялгасан хог хүлээж авдаг, тэндээсээ зарим төрлийн хогийг биометан гаргаж авах зорилгоор дахин ашиглах талаар бид судалгаа хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна. Хог хаягдал бол хувь хүний ухамсраас гардаг зүйл. Иргэд нь дэмжихгүй бол энэ ажил нурж унана. Тийм учраас хог хаягдлын талаар олон нийтийн боловсролыг сайжруулах, захиргааны механизм нэвтрүүлэх, дүрэм журам гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх гарц хайх хэрэгтэй. 

Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл: Хархорин сумын хог хаягдал гамшгийн хэмжээнд хүрч байна. Сүүлийн 20-иод жил ашиглаж байгаа хогийн цэг талбай их эзэлж, эмх замбараагүйд хүрч байгаа учраас яаж цэгцлэх вэ, цаашид яаж авч явах вэ гэх асуудлаар холбогдох хүмүүст хандаж, судалгаа хийлгэж байна. Үүний үр дүнд хогийн цэгийнхээ байршлыг тогтоох, цэгцлэх, иргэд маань хогоо ангилан ялгаж сурах, хоггүй цэвэр сум болох зорилго тавьж байгаа. Иргэд хогоо ангилж ялгаад хаяхыг хүсдэг ч хэвшүүлж эхлээгүй, хоёрт хог тээвэрлэдэг машин нь нэг болохоор хогоо ангилсан ч хамтад нь ачаад явчихдаг. Цаашид хог ангилан ялгах тал дээр цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлэн зааж сургах, ач холбогдлыг нь ойлгуулах ажлыг давхар хийгээд явах юм.

 

Төслийн судлаач, магистр Д.Тэргэл: Миний хувьд БНСУ-ын Гёнсан их сургуулийг биохимийн мэргэжлээр төгссөн. Солонгост хог хаягдал өрх айлын хаалганаас гарахдаа л ангилагдсан байдаг. Нийт айл өрхийнх нь 98 хувь нь хогоо ангилан ялгаж хаядаг. Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм. Тэгэхээр хогоо ангилан ялгаж сурах дадал хэвшлийг хүн бүр, өрх айл болгон өөртөө сулугах хэрэгтэй. Тэгж байж энэ төсөл цаашаа амжилттай үргэлжилнэ. Иргэдийн оролцоо маш чухал. 

Хархорин суманд нийтлэг хаягдсан дөрвөн төрлийн хог буюу үхэр, гахайн ялгадас, хүнсний хаягдал, цэвэрлэх байгууламжаас гардаг өөх тосыг судалж шинжлээд энерги үүсэлтийг тодорхойлж үзлээ. Хархорин сум нь олон айл өрхтэй, ресторан, зоогийн газар ихтэй учраас өөх тосны хаягдал их гардаг юм байна. Энэ өөх тосны хаягдал цэвэрлэх байгууламжид хүргэгдэж, бохир ус цэвэрлэх процессыг муутгадаг учраас заавал ялгаж авдаг. Өөх тосноос метан хий маш их ялгарна. Нэг кг өөх тосноос 800 литр метан үүсэх боломжтой. Хэрвээ нэг тонн өөх тосыг биотехнологийн аргаар боловсруулах юм бол 308 м3 метан хий үүсч, 1653 кг нүүрс төрөгчийн давхар ислийг хэмнэх буюу агаар орчинд ялгаруулахгүй байх боломжтой.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
1
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
huygaa
2023-05-16 00:35

amjilt

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үхрийн бааснаас метан хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэж байна
Хэл солих
Мэдээлэл хайх