Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

№135 I Хүнсний хувьсгал- “Зөвлөлдөх уулзалт-Баялаг бүтээгчдийн дуу хоолой”

12

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

16

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

141

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

7

№ 134 | Хүнсний хувьсгал- 21 аймгийн дуу хоолой

14

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

9

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ

8

Архангай: Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халжээ

14

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

22

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг
ах

141

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

105

“Жүр Үр” ХХК-ийн шинэ үйлдвэрийн нээлт өнөөдөр /2025.09.26/ болно

42

Үндэсний манлай үйлдвэрлэгч “Жүр үр” компани шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад орууллаа

22

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг

16

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

14

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

14

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

13

ХОВД: Эр хонь 270-300 мянган төгрөгийн үнэтэй байна

12

№ 133 | Хүнсний хувьсгал- Үйлдвэрлэлээс эхэлсэн хувьсгал

12

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

11

Завхан: Ноос махны ашиг шим жигд тэнцүү сартуул үүлдрийн хонийг үржүүлж байна

9

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ
ах

Хүн төрөлхтөнд өгөөжөө өгөх зорилготой  Монголчуудын “Хүнсний хувьсгал”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн олон төрлийн бодлого шийдвэр гарч хэрэгжин, үр дүнгээ өгсөөр байна. Үүний нэг хэсэг болох “Баялаг бүтээгч- бизнес тур” аялал 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Ингэснээр нийт 150 гаруй үндэсний үйлдвэрлэгч, 9 үйлдвэртэй танилцаж, инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцон, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Энэхүү гурав дахь удаагийн “Баялаг бүтээгч- бизнес тур” аялалд “Ханбогд кашимер” ХХК, “Талх чихэр” ХК, “АПУ Дэйри” ХХК-ниуд бусад баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдэд үйлдвэрээ танилцуулж, удаан хугацаанд амжилттай оршин тогтнож, үндэсниий хэмжээний томоохон үйлдвэр болсон туршлагаасаа хуваалцлаа. Мөн энэхүү аялал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нэг жилийн ойн өдөр зохион байгуулагдаж байгаа тул үйлдвэрлэгчид ярих, дүгнэх зүйл ихтэй, онцгой үйл ажиллагаа болж өнгөрөв.

“Баялаг бүтээгч-Business tour” аялалд:

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • ХХААХҮЯ-ны Худалдаа,хоол үйлдвэрлэл,үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа,
  • НҮБ-ын ХХААБ-ын Хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Анударь,
  • Төрийн Банкны Байгууллагын банкны зээлийн судалгааны хэлтсийн захирал Л.Амараа
  • Жайка олон улсын байгууллагын Төслийн зохицуулагч Ж.Түвшинтөгс
  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ нэг жилийн хугацаанд төр засгаас гарах ёстой бүх бодлого шийдвэр гарч, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд, баялаг бүтээгчид бүгд “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж ажиллан, гар бие оролцохоо илэрхийлэн, ЕТГ болон хамтрагч байгууллагуудаас төрөөс гарсан бодлого шийдвэрийг таниулах, мэдээлэл өгөх олон үе шаттай сургалтууд зохион байгуулах ажлууд хийгдэж дуусжээ.

Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох ажил аль хэдийн амжилттай хэрэгжиж эхлэн, зээлд хамрагдаж чадсандаа баяртай байгааг аялалд оролцож буй хэд хэдэн үйлдвэрлэгч илэрхийлж байв.

Ийнхүү орон даяар “Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй ерөнхийлөгчийн санаачилга цар хүрээгээ тэлэн, улам бүр өргөжиж байгаад үндэсний үйлдвэрлэгчид баяртай байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг жилийн хугацаанд 44 үйлдвэртэй танилцаж, санал хүсэлтийг нь бодлого болгон хэрэгжүүлж байгаа нь “Хүнсний хувьсгал” өргөжихөд томоохон нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн жинхэнэ утгаараа “Хүнсний хувьсгал” болон өргөжих бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан. Одоо үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн хөдөлмөрлөх, хичээх, ард түмний дэмжих ажил л үлдээд буй.

Цар тахлын дараах нөхцөл байдал, геополиткийн асуудал дэлхий дахины нийгэм, эдийн засагт хүнд цохилт болж, цаашлаад хүн төрөлхтөний эрүүл аюулгүй хоол хүнсээр хангагдах эрх хамгийн их зөрчигдөх эрсдэл үүсжээ. Иймд Монгол Улсад төрийн тэргүүний санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж бодит үр дүн гаргаж байгаа нь дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн төдийгүй гаднын улс орнуудын сайшаалыг хүртсээр байна.

Нийт 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох нь бидний зорилго. Ингэснээр үндэсний аюулгүй байдлаа хангаж, ард түмнийхээ анхдагч хэрэгцээг найдвартай хүнсээр хангахаас гадна хүн төрөлхтөний хүнсний хангамжид монголчууд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүн төрөлхтөнд өгөөжөө өгөх зорилготой  Монголчуудын “Хүнсний хувьсгал”
Хэл солих
Мэдээлэл хайх