Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

5

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

11

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

13

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

19

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

7

Давсны хэрэглээг багасгах аргууд

17

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө
ах

405

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

227

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

27

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

25

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

23

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ

23

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
ах

Өнөөдрийн бизнес энтрепренерүүд маргаашийн ажил олгогчид гэдэгт төвлөрөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023”-ын 2023.06.27-ны өдрийн сэдвээр ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, экспортын төрөлжүүлэлт, залуучуудын бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.  

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, дэлхий нийт үүнд онцгой анхаарал хандуулан хичээж байгаа ч өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсээр байгааг чуулганы төлөөлөгчид онцолж байна. Энэ хэрээр дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага улс орнуудад тулгарсаар байгаа юм.

Өнөө цагт байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай цэвэр технологи ашигласан, байгалийн нөөц баялгийг хэмнэсэн үйлдвэрлэл үйлчилгээний бүх төрлийг хөгжүүлэхийг дэлхийн улс орнууд чухалчилж буйг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023”-ын үеэр НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаба Фатима онцоллоо.

Дэлхийн банкны судалгаагаар эрчимтэй хөгжиж буй орнуудын хувьд дунджаар 10 ажлын байр тутмын 7-г нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид бий болгож, тэдгээр улс орнуудын үндэсний нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлж буй аж. 2030 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангахад нийтдээ 600 сая шинэ ажлын байр бий болгох шаардлагатай гэсэн тооцоо гарч, улс орнуудын бодлогын тэргүүлэх чиглэл нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал болоод буй юм. Тиймээс жижиг дунд бичил бизнесийг хөгжүүлэхдээ байгаль орчин болон нийгмийн хариуцлагын талаар зөв хандлагыг бий болгох боломжит үед хүн төрөлхтөн тулж иржээ. Улмаар бүх салбарыг ногоон бизнес рүү чиглүүлбэл ирээдүйд ашиг олох боломж тэнд байна гэдгийг чуулганы төлөөлөгчид тодотгож байв.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хамгийн их хүлэмжийн хий гаргаж байгаа орнуудын хувьд үүнийг сааруулах, дасан зохицуулах, бууруулах, үүсэн гарах асуудлын дийлэнх хувийг хариуцах ёстой гэсэн хандлага ажиглагдаж байв. Тиймээс дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчнээс татгалзах, гамшгийн эрсдлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарах нь чухал гэдгийг оролцогсод дурдаж байв.

Мөн үеэр цахим, хүртээмжтэй худалдааг хөгжүүлэхэд улс орнууд худалдааны зураглалаа гаргах, дата баазыг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Хиймэл оюун ухаан, интернэт, блокчейн болон бусад технологийн ахиц дэвшил худалдааны арга хэлбэр, бүтцийг өөрчилж, өөрийн өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсээр байгаа. Худалдааны өөрийн өртгийг бууруулах замаар эдгээр технологи 2030 он хүртэл дэлхийн худалдааг жилд 2 нэгжээр өсгөнө хэмээн хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын тайланд дурдсан байдаг. Үнэндээ технологийн ахиц дэвшлээр худалдааны өөрийн өртөг багасах нь жижиг компани, аж ахуйн нэгж, хөгжиж буй орнуудын компаниудад илүү ашигтай аж. Дэлхийн цахим худалдаа 2022 оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байна.

Түүнчлэн НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд тав дахин нэмэгдсэн нь далайд гарцгүй орнууд дундаа хамгийн өндөр өсөлт, дэлхийд ч дээгүүрт тооцогдож байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд үг хэлэх үеэрээ тодотгосон юм.

Харин залуучуудын бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвийн хүрээнд тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа явуулж буйн нэг нь гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал гэдэгт төвлөрсөн юм. Өнөөдөр дэлхийн нийт хүм амын 40 гаруй хувийг 25-аас доош насныхан эзэлж буй аж. Өнөөдрийн бизнес энтрепренерүүд бол маргаашийн ажил олгогчид. Тиймээс улс орнууд залуу энтрепренерүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж, амжилтанд хүрэхэд туслах ёстой гэдэгт чуулганы төлөөлөгчид байр сууриа нэгтгэлээ. Тодруулбал, залуусын бизнесийн санааг бодитоор хэрэгжих, үндэсний брэнд болж хөгжих боломжийг олгоход дэмжлэг үзүүлснээр улс орнууд экспортоо тэлэх боломжтой гэсэн үг. Мөн тэдэнд хөнгөлөлттэй санхүүжилтийг олгоход анхаарах шаардлагатай байгааг талууд онцолж байв. Улмаар оролцогсод худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ цахим, жендерийн мэдрэмжтэй байх хэрэгтэй хэмээн үзэж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Өнөөдрийн бизнес энтрепренерүүд маргаашийн ажил олгогчид гэдэгт төвлөрөв
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх