Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

10

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

8

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

10

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

29

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

13

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

24

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

28

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

11

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

98

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

32

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

28

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

24

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

Маханд дуртай Их Британичуудыг махны хэрэглээгээ тодорхой хэмжээгээр багасгаж чадвал авто замаас 8 сая автомашиныг хассантай дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулах боломжтойг судалгаагаар харуулжээ

Энэхүү судалгаа нь бидний идэж буй зүйл манай гаригт хэрхэн нөлөөлж буйг тооцоолсон эрдэмтдийн харуулж буй анхны нарийн түвшний судалгаа юм. Мах үйлдвэрлэх нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс илүү байгаль орчинд асар их нөлөө үзүүлдэг байна.

Оксфордын их сургуулийн судлаачид махны хэрэглээний түвшинг хүлэмжийн хийн ялгаруулалтад хэрхэн нөлөөлж байгааг тус судалгаагаар тогтоосон юм. Бүхий л тохиолдолд мах ихээр иддэг хүмүүс бусад бүлгүүдээс илүү их сөрөг нөлөө үзүүлдэг байна. Харин махны салбарынхан энэхүү дүн шинжилгээ хэтрүүлэг гэж үзжээ.

Оксфордын их сургуулийн профессор Питер Скарборо BBC News-т хэлэхдээ: “Бидний үр дүнгээс харахад Их Британид мах иддэг хүн бүр идсэн махны хэмжээгээ багасгавал үнэхээр том өөрчлөлт гарах болно” гэжээ

“Мал аж ахуйн орчин ба хүмүүс” (LEAP) төслийн Профессор Скарборо өдөрт 100 гр-аас дээш их хэмжээний мах иддэг болон махыг өдөрт 50 гр бага хэмжээний мах хэргэлдэг 55,000 хүмүүсийн дунд судалгаа авахад 1 бургер нь хэд хэдэн чиполата сосиск, цагаан хоолтой тэнцэнэ гэв.

Судалгаанаас харахад их хэмжээний мах идэгчдийн хоолны дэглэм өдөрт дунджаар 10.24 кг хүлэмжийн хий ялгаруулдаг бол бага мах иддэг хүн өдөрт 5.37 кг-ын бараг тал хувийн хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Харин веган хоолны хэрэглэгчдийн хувьд 2.47 кг буюу хоёр дахин буурч байдаг байна.

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг зөвхөн тухайн хувь хүний бие махбод дээр тооцоолоогүй юм байна. Үүнд мал өсгөх газрын талбайн хэмжээ, усны хэрэглээ зэргийг тооцоолжээ.

Тухайлбал махны өндөр хэрэглээтэй нэг хүний хүнсийг бэлтгэхэд өдөр бүр 890 литр ус, 16.78 метр квадрат талбай шаардагддаг байна. Бага хэрэглээтэй хүний хувьд энэ үзүүлэлт 710 литр ус, 8.31 метр квадрат талбай болон буурч байжээ. Харин мах огт хэрэглэдэггүй хүний хувьд 410 литр ус, 4.37 метр квадрат талбай болсон байна. Эндээс үндэслээд тооцоолбол Их Британийн махны өндөр хэрэглээтэй иргэд бага хэрэглээтэй ангилалд шилжихэд л замын хөдөлгөөнөөс 8 сая автомашиныг хассантай дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулахаар байгаа юм.

Их Британчууд махыг хамгийн дэвшилтэт технологийн аргуудаар үйлдвэрлэдэг. Тус салбарт 100,000 орчим хүн ажилладаг бөгөөд Их Британид жилд 9.5 тэрбум фунт стерлингийг дангаар махны салбар бүрдүүлдэг байна.

Британийн мах боловсруулагчдын холбооны гүйцэтгэх захирал Ник Аллен хэлэхдээ, энэ судалгаа нь хангалттай бус, нүүрстөрөгч өвс ногоо, мод, хашлаганд шингэдэг гэдгийг тооцохгүй зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлээс ялгарах утааг хардаг нь бухимдуулдаг. Хэрэв тэд эдгээр дүнг тооцсон бол үр дүн нь тус өөр гарах байсан гэв.

2021 онд “Nature Food” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хүнсний үйлдвэрлэл дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бүрдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн Байгаль орчны хүнс, хөдөө орон нутгийн асуудал эрхэлсэн газрын (Defra) Их Британын Цэвэр тэг зорилтын хүрээнд 2032 он гэхэд махны хэрэглээг 30 хувиар бууруулахыг уриалав.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Маханд дуртай Их Британичуудыг махны хэрэглээгээ тодорхой хэмжээгээр багасгаж чадвал авто замаас 8 сая автомашиныг хассантай дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулах боломжтойг судалгаагаар харуулжээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх