Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

10

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

12

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

19

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

7

Давсны хэрэглээг багасгах аргууд

17

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
ах

404

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

227

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

27

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

25

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

23

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ

23

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
ах

Царцаа ба хоолны хорхой нь албан ёсоор хүнсний хэрэглээнд хэрэглэж болох тухай заалтыг Европын холбоо баталсныг Италийн дийлэнх ард иргэд галзуурал гэж үзээд байна

Дэлхий дахинаа хоол хүнсийг зөвхөн бие махбодод хэрэгтэй гэж харахаас гадна хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлдгийг илүү анхаардаг болсон нь ургамлын гаралтай хүнс хэрэглэхэд түлхэц болсонтой адил хорхой шавжийг хоолны хэрэглээ болгох нь цаг хугацааны асуудал юм.

Италийн царцааны фермд өдөр бүр нэг сая орчим царцааг нунтаг гурил болгон хувиргадаг. Шоргоолж, өт идэх нь Азийн улс орнуудад олон мянган жилийн турш түгээмэл байсаар ирсэн. Харин Европын улс орнуудад энэхүү соёл нь шинээр нэвтрээд байгаа бөгөөд олон ард иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Италийн засгийн газар пицца, гоймонгийн үйлдвэрлэлд шавж царцаа зэргийг ашиглахыг хориглох арга хэмжээг аль хэдийн авсан ч тус улсын хэд хэдэн үйлдвэрлэгчид царцайн гурилаар хийсэн паста, пицца, хөнгөн зууш зэргээр үйлчилсээр байгаад Итали улсын шадар сайд асан Маттео Сальвини сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн “Бид ямар ч аргаар, хаана ч байсан манай хөдөө аж ахуй, соёлыг ядууруулж буй энэ солиорлыг эсэргүүцэх болно” гэж Facebook хуудсандаа мэдэгджээ.

Италийн фермерч Иван Албано хэлэхдээ: Бидний энд хийж байгаа зүйл байгаль орчинд маш тогтвортой, нэг кг царцааны нунтаг үйлдвэрлэхийн тулд бид ердөө 12 литр ус хэрэглэдэг харин үнээнээс ижил хэмжээний уураг үйлдвэрлэхэд хэдэн мянган литр ус шаардагддаг гэж хэлжээ

Италийн Турин хотын ойролцоох нэгэн ресторанд тогооч Симон Лоддо мянгаад жилийн өмнөх шинэхэн гоймонгийн жороо өөрчилж зуурсан гурилынхаа 15%-д царцааны нунтаг ашиглаж байгааг хэлэхдээ тухайн нунтаг нь хоолонд гайхалтай хүчтэй амтыг өгдөг учир хэрэглэгчид дуртай иддэг гэжээ. Амтаас гадна царцааны нунтаг нь витамин, эслэг, эрдэс бодис, амин хүчлээр дүүрэн, жирийн стейктэй харьцуулахад нэг тавганд төмөр, магнийн илүү ихээр агуулагддаг байна.

Италид царцааны гурил нэг кг нь ойролцоогоор 60 еврогийн үнэтэй харин царцааны гоймон нэг боодол нь 8 еврогийн үнэтэй бөгөөд супермаркетад байдаг ердийн гоймонгоос найм дахин илүү үнэтэй зарагддаг. Харин махны үнэ царцааны гурилтай харьцуулахад хамаагүй хямд учир царцааны гурил нь зөвхөн зорилтот бүлгийн зах зээлд түлхүү борлогддог үнэтэй зэрэглэлийн бүтээгдэхүүнд жагсаад байна.

Харин нөгөө талаас Италийн 4 үеэрээ уламжлагдан ирсэн махны фермер эрхлэгч Клаудио Лаутери шавжид суурилсан хоол идэхээс татгалзаж, үүнийг газар дундын тэнгисийн хоолны соёлтой огт нийцэхгүй байгаа талаар ярьжээ.

Тэр хэлэхдээ: Миний үйлдвэрлэдэг мах нь царцааны гурилаас хамаагүй хямд бөгөөд маш сайн чанартай, гэхдээ энэ нь зөвхөн үнийн тухай биш энэ нь улс орны хоолны соёлын тухай юм. Итали даяар 100 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь манай улсын олон жилийн хоолны соёл,эрүүл амьдралын хэв маягтай холбоотой. “Италичууд бид олон зууны турш махыг өргөн хэрэглэсээр ирсэн, хэмжээг нь зөв баримталбал эрүүл мэндэд тустай” гэж хэлэв. Харин шавжаар бүтсэн хоол нь олон зуун жилийн Италийн хоолны соёлыг доромжилж байна гэж тэр хэлэв.

Польш улсад мөн энэхүү сэдэв нь сонгуулийн өмнөх халуун сэдвүүдийн нэг болж тус улсын хоёр намын улстөрчид иргэдийг шавж идэхэд хүргэсэн бодлого явуулж байна гэж маргалдаан үүссэн бол Австри, Бельги, Нидерланд зэрэг улсууд эсрэгээрээ шавж идэхийг илүү хүлээн зөвшөөрөөд байна. Бельгичүүд шавжийг энергийн коктейль, бүргер, шөл зэрэгт ашигладаг байна.

Өдгөө дэлхийн хүн ам найман тэрбум давж байгаа энэ үед манай гарагийн нөөц нь маш олон хүний хүнсний хэрэгцээг хангахад хүндрэлтэй байна гэсэн болгоомжлол бий. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор дэлхий даяар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг 70 хувиар өсгөж байж хүн амыг тогтвортой хүнсээр хангана гэжээ. Иймд бид байгаль дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд зөвхөн бэлчээрийн мах гэлтгүй олон төрлийн хүнсийг хэрэглээгээ болгох нь зайлшгүй шаардлага болж магадгүй юм гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдэгдээд байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Царцаа ба хоолны хорхой нь албан ёсоор хүнсний хэрэглээнд хэрэглэж болох тухай заалтыг Европын холбоо баталсныг Италийн дийлэнх ард иргэд галзуурал гэж үзээд байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх