Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

35

Налайх дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

8

ДОРНОГОВЬ: Үхрийн мах 22-26 мянган төгрөгийн үнэтэй байна

15

“Монгол Улс дахь пестицидийн хэрэглээ: өнөөгийн байдал, эрсдэл, бууруулах арга хэмжээ ба төрийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

22

Агро экспо-2026 үзэсгэлэн боллоо

41

Оюутнууд Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид дадлагажлаа

8

№149 | Завхан, Баян-Өлгий I Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун таван аймагт ажиллалаа

42

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд үндэсний үйлдвэрүүдтэй танилцлаа

72

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа

36

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт боломжийн талаар санал солилцов

126

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн IX хуралдаан боллоо
ах

126

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн IX хуралдаан боллоо

72

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа

42

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд үндэсний үйлдвэрүүдтэй танилцлаа

41

Оюутнууд Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид дадлагажлаа

36

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт боломжийн талаар санал солилцов

35

Налайх дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

22

Агро экспо-2026 үзэсгэлэн боллоо

18

ДОРНОГОВЬ: Малчдад 134.6 тонн өвс, 127 тонн тэжээл үнэгүй тараажээ

16

ЗАВХАН: Үхэр, сарлагийн тоо толгой өсөж, сүүний үйлдвэрлэл нэмэгдэж байна

15

“Монгол Улс дахь пестицидийн хэрэглээ: өнөөгийн байдал, эрсдэл, бууруулах арга хэмжээ ба төрийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

11

ДОРНОД: Хаваржилт хүндэрч буй сумдад тэжээл хүргэжээ

8

№149 | Завхан, Баян-Өлгий I Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун таван аймагт ажиллалаа
ах

Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллаж хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам ивээл” ХХК-ийг 2007 онд байгуулсан.

Тус компани нь нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж, мөн задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна.

Үүнээс тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис гэх мэт 11 нэр төрлийн нарийн ногоог борлуулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмж гаалийн импортын татвараас чөлөөлөгджээ.

“Бялхам ивээл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ким Сон Чёл хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж байгаагаа хэллээ. Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой хэмээн онцлов.

Хүн амын хэрэгцээнд эрүүл, чанар, шим тэжээл сайтай хүнсний ногоо нийлүүлэх үйл ажиллагаандаа шинэ, дэвшилтэт арга технологиудыг нэвтрүүлж ажиллахаас гадна нийслэл болон Завхан, Ховд, Дундговь, Төв, Сэлэнгэ аймгийн нарийн ногоо тариалагчдад тус арга, технологио урилгаар заадаг талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

2023 онд улсын хэмжээнд 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд урьдчилсан балансаар төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 82 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн. Энэ нь өнгөрсөн жилээс 18 хувиар өссөн үзүүлэлт юм.

Цаашид хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийснээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 450 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна.

Үүний 21.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүнсний ногоо тариалагч аж ахуйн нэгжүүдэд олгожээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 120 га талбайд хүлэмжийн аж ахуйн үйл явуулж байгаа бөгөөд үүний 30 га нь өвлийн хүлэмж юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үүнийг 50 га болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ
Хэл солих
Мэдээлэл хайх