Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

7

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

13

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

12

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

10

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

12

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална

7

Нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд

9

ДОРНОД: Хаврын тариалалт 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

16

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

13

СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонины тоо толгой 15.6 хувиар өсжээ
ах

116

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

108

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

48

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

26

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

19

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

17

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

16

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

16

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

16

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

15

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ
ах

“Монгол Францын бизнес форум, “Хүнсний хувьсгал-Business tour in France” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Францын бизнес форум”, “Хүнсний хувьсгал-Business tour in France” арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 11-с 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын бизнес эрхлэгчдэд хандан: “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна. Эдийн засгийн чухал ач холбогдолтой дээрх үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй. Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад форумын гол зорилго оршиж байна” гэлээ.

Мөн БНФУ-ын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд хатагтай Оливиа Грегорие, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн нар нээлтийн үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулж буй “Монгол-Францын бизнес форум” болон “Хүнсний хувьсгал-Business tour in France” арга хэмжээ нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах өндөр ач холбогдолтой. Монгол улс “Хүнсний хувьсгал”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн стандарт, ноу хауг судлах шаардлагатай. Цаашид бизнес эрхлэгчдэд зориулсан олон улсын бизнес тур, арга хэмжээ тогтмол зохион байгуулагдана. Арга хэмжээг дагаад хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн олон улсын туршлага, хамтын ажиллагааны талаар цуврал нэвтрүүлгийг бэлтгэн ард түмэндээ хүргэх болно. Дараагийн аялал Монгол-Вьетнамын бизнес форум, бизнес аялал нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНСВУ-ын Ханой хотноо, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БНАЛУ-ын Вьентьян хотноо зохион байгуулагдана” гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: “Монгол Улсын хувьд Франц улс нь гуравдагч хөрш, тэр дундаа Европын холбооны хамгийн гол хамтрагч улс агаад хоёр талын хамтын ажиллагааны гол цөм нь бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд байх болно. Франц улсын эдийн засгийн олон салбарууд, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, стандартыг Монголын бизнес эрхлэгчид суралцах сайн жишиг гэж үздэг бөгөөд эдгээр чиглэлд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна” гэлээ.

Бизнес эрхлэгчид эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинэ үеийн хөдөө аж ахуй, хамтын ажиллагааны боломжууд, сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, мэдээллийн технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инновац зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.

“Монгол-Францы бизнес форум”-д хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, барилга байгууламж, аж үйлдвэр, банк санхүү, технологийн болон бусад салбарыг хамарсан хоёр улсын нийт 300 гаруй бизнес эрхлэгч оролцож, санал бодлоо солилцлоо.

Арга хэмжээ Монгол улсаас оролцож буй бизнес эрхлэгчид тус улсын хүнс, хөдөө аж ахуйн болон эрчим хүч, технологийн салбарын аж ахуй нэгжүүдтэй танилцаж, туршлага судлах “Баялаг бүтээгч – Business tour in France” аялалаар үргэлжиллээ. Үндэсний үйлдвэрлэгчид Франц улсын хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, технологийн салбарын аж ахуй нэгжүүдтэй танилцлаа.

Бизнес эрхлэгчид өөрсдийн эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх сайн түншийг олох үр дүн бүхий бизнес тур болж байгааг онцлов. Францын бизнес эрхлэгчдийн зүгээс “Монголчуудтай хамтарч ажиллахдаа хөрөнгө оруулагч гэхээсээ илүү бизнест хамтран ажиллах сайн түншийн харилцаатай байхыг хүсч байна. Олон шинэ төслийг хамтран амжилттай хэрэгжүүлэхийг хүсч байна” хамтарч ажиллах боломжийг хайн ирсэн монголын баялаг бүтээгчдэд баярласнаа илэрхийллээ.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн, Франц Монголын бизнес зөвлөл хамтран зохион байгуулав.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Монгол Францын бизнес форум, “Хүнсний хувьсгал-Business tour in France” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх