Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

26

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

8

Канадын ургац хураалтын үеийн бороо үр тарианы чанарт нөлөөлжээ

9

Дэлхийн хүнсний салбарын ирээдүйг шинжлэх ухаан, инновацаар шийдэхийг уриалав

9

Малын органик тэжээл үйлдвэрлэх хүчин чадлаа 10 дахин нэмжээ

8

Улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

14

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

13

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

8

ХОВД: Одоогоор 57.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

6

ХОВД: Нөөцийн мах бэлтгэхэд 500 сая төгрөг зарцуулна

12

ХОВД: Ургац хураалтын явц 79.2 хувьтай байна
ах

72

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

53

Шинэ Хархорум хотын нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж болгоно 

33

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

31

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

27

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

27

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

26

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

26

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

22

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

22

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

22

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

20

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв
ах

“Гурван эрхэм Морин хуурын чуулгыг байгуулахаар хөдөлмөрлөсний үр дүнд бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн”

1993 онд анхны тоглолтоо хийж байсан Морин хуурын чуулга өнөөдөр Чингис хаан одонт боллоо. Одонг гардаж авсны дараа чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан үг хэлэв.

Тэрбээр “Суут Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр их алдраар овоглосон монгол төрийн тэргүүн зэргийн одонг хүртэж байгаадаа морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид, миний бие ихээр догдолж байна.

Хүн төрөлхтний буурал түүхэнд монголчуудын бий болгосон үлэмж их уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх, мартагдах, сэргэх олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр шинэ монгол, шинэ түүхэнд тодрон гэрэлтэж буй нь оюун санааны соёл уламжлалын асар их баялаг, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй.

Үнэхээр бид их хувь заяанд өсөж, өндийж, сурч боловсорч, бүтээн туурвиж яваагаа улам ихээр мэдэрч байна.

Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулсан буурлууддаа, хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэл, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэх их хүмүүн, сурган хүмүүжүүлэгч, нэрт хуурч Ц.Батчулуун багшдаа Монголын ард түмний талархлыг хамтад нь өргөе.

Монгол түмний түүхийн аянд нүүдлийн зам бүтсэн соёлын ололт, ахуй болон өргөн их уудам талд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан, жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр илэрхийлэх болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхий л зүйл болой.

Морин хуур түүх, соёл уламжлалыг өөртөө шингээсэн онцлогтой хөгжим. Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах санааг буй болгосон их бурхад болох гурван эрхэмд гүн талархал дэвшүүлж байна. Алдарт хуурч Г.Жамъян, түүний шавь Ц.Батчулуун, эрхэм хүмүүн Н.Жанцанноров нарын оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.

Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг эрхэм зорилгоо болгож байна.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны тогтоолоор Морин хуур чуулга байгуулагдаж, анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд ДБА-д хийж байв.

Түүхэн 30 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болон дорнын сэтгэлгээний онцлогийг шингээсэн баялаг урын сантай, дотооддоо бүрэн хэмжээний 5,000 гаруй, дэлхийн 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтыг толилуулсан билээ.

Биднийг дэмжиж байдаг, төр, иргэд, баттай ар тал болдог аав, ээж, гэр бүл, үр хүүхдүүддээ баярлалаа. Аливаа бүхэн яруу сайхнаар нийт сайн амгалан болтугай. Энэ их талархлаа эгшгэн илэрхийллээр төгсгөхийг хүсэж байна” хэмээлээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Гурван эрхэм Морин хуурын чуулгыг байгуулахаар хөдөлмөрлөсний үр дүнд бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн”
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх