Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хүнс үйлдвэрлэлээс гадна хөнгөн үйлдвэрлэл хөгжих боломжтой

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг уламжлалт салбар юм. Малаас гарах ашиг шим хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймдээ ч Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний нэг зорилтдоо мал сүргээ эрүүлжүүлэх гэж тусгажээ. Эндээс харахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд зөвхөн хүнс үйлдвэрлэл бус давхар хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа

Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах томоохон зорилготой, салбараа түүчээлсэн хөнгөн үйлдвэрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллалаа.  

Манай улсын хамгийн анхны оймс үйлдвэрлэгч “Янмал” ХХК  өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын оймсны  зах зээлийн 60 орчим  хувийг дангаараа ханган, 10 орчим улсад экспорт хийж байна. Одоо тэд орчин үеийн шинэ дэвшилтэд технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм.

Шинэ технологи нэвтрүүлснээр оймс ямар нэг залгаа оёдолгүй бүтэн шүлжигдэж гардаг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг үлдсэн нь хаягдал болдог. Цаашид ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах асуудлыг цогцоор нь шийдэж, ноосоо 100 хувь дотооддоо ашиглах ёстой.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажилласан дараагийн үйлдвэр бол “Булигаар” ХК. Тус үйлдвэр нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна. Боловсруулсан арьсаа өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй иргэнд нийлүүлж байгаа бөгөөд цаашид тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөжээ.

Арьс ширний салбарт үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлс бол арьсны механик гэмтэл болоод малын өвчлөл. Тухайлбал, паразит бог малын арьсыг гэмтээх бөгөөд хонины 80 хувь, ямааны 20-30 хувь нь паразит буюу хамуу өвчтэй байдаг гэж байна. Тиймээс малыг угаалгажуулж, эрүүлжүүлэн, эрт эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэйг арьс ширний салбарын үйлдвэрлэгчид хэлж байна.

Арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд арьсны механик гэмтэл хүндрэлтэй байдаг

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баяртсайхан: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний адил арьс, ширний үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар далайцтай дэмжвэл кластер хэлбэрээр хөгжих бүрэн боломжтой.

Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээл болон татварын бодлогоор тууштай дэмжвэл хүчин чадлаа нэмэх боломжтой гэж байна. Тиймээс бид мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулдаг түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжиж чадвал дотоодын зах зээлээ бүрэн хангаад зогсохгүй гадны зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж харж байна.

“Булигаар” ХК-ийн арьс ширний үйлдвэрт боловсруулагдсан арьсаар “Хос аз” ХХК-ийн гутлын үйлдвэр ажлын болон эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд бүх төрлийн цэвэр арьсан гутал үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр нь жилд нэг ээлжиндээ 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай ч одоогийн байдлаар жилд 30-40 мянган хос гутал үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Нийт гутлын 80 орчим хувийг Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагын алба хаагчдын, хөдөлмөр хамгааллын, тусгай зориулалтын гутал эзэлж байна.

“Хос аз” ХХК-ийн гутлын үйлдвэр одоогоор үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа. Үүний гол шалтгаан нь эргэлтийн хөрөнгөтэй холбоотой гэдгийг тус компанийн ерөнхий захирал Н.Зоригт хэллээ. Хэрэв эргэлтийн хөрөнгө шийдэгдвэл үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх боломжтой гэж байна.

Тэд цаашид арьсан гутлаа дэлхийн зах зээлд гаргахаар хоёрдох үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

“Булигаар” ХК-ийн арьс ширний үйлдвэр нь 100 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй иргэнд боловсруулсан арьсаа нийлүүлдэг. Тэдний нэг бол “MARIS” брэндийн арьсан цүнхний үйлдвэр. Тус үйлдвэрийн хамт олон монгол малын арьсаар үнэ цэн шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргах үндсэн зорилготой. Үйлдвэр нь сард 1000 орчим цүнх, 10 мянган жижиг эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай.

“MARIS” брэндийн арьсан цүнхийг Америк болон Германы зах зээлд бага хэмжээгээр гаргаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын 426 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байна.

Эндээс дүгнэхэд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэлийн салбараас гадна хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжтойг бодлого тодорхойлогчид онцолж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хүнс үйлдвэрлэлээс гадна хөнгөн үйлдвэрлэл хөгжих боломжтой
Хэл солих
Мэдээлэл хайх