Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг нээлээ

Эрхэм хүндэт ойн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Та бүхэнд Ой, модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Эх байгальдаа зүй зохистой хандах нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс юм.

Монголчууд бид эртнээс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, аргадан тахиж, уул ус, ой мод, ургамал, амьтнаа хайрлан хамгаалж, зүй зохистойгоор ашиглаж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Их засаг хууль, Анхдугаар үндсэн хууль зэрэг хууль, цаазад ой мод, ан амьтныг хайрлан хамгаалах, зохистой ашиглах уламжлалт зан заншлыг эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулан хамгаалж ирсэн байдаг. Хубилай хааны зарлигаар бүх хаант улсын элч, зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг өртөө, их замын дагуу мод тарьж ургуулсан байсан тухай Марко Поло тэмдэглэн үлдээсэн байдаг.

Тэгвэл 1924 онд Ардын засгийн хурлаар Аж ахуйн явдлын яаманд “Ой, модны хэлтэс”-ийг байгуулан анхны 4 ойн ангийг орон нутагт байгуулж, 1925 онд “Ой модны тухай” дүрэм, 1931 онд “Ойн хууль”, 1933 онд “БНМАУ-ын Ойн хууль”, 1934 онд дахин шинэчилсэн Ойн хуулийг тус тус баталж, манай орны нутаг дэвсгэр дэх бүх ойг улсын өмч, ойн нэгдсэн сан мөн болохыг хуульчлан тогтоож, ойн сангаас модыг үнэлэн олгодог болсон нь цаашид ойн баялагт хандах төрийн бодлогын үндэс болсон.

Ой, модны салбарын анхны мэргэжилтэй ажилчныг 1944 оноос, анхны ойн инженерүүдийг 1964 оноос дотооддоо бэлтгэж эхэлсний зэрэгцээ ойн байгууллага нь аж ахуй, зохион байгуулалтын хувьд өргөжиж, ойг арчлан хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, ойн нөөцийг зохистой ашиглах талаар ихээхэн ахиц, дэвшил гарсан.

Ой модны аж үйлдвэрийн салбар нь 1980-аад оны дунд үе гэхэд бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, 60 орчим үйлдвэр, 6 томоохон цогцолбор комбинат, нийт 10,000 гаруй ажилчин, албан хаагчидтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэдэг, бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг экспортолдог, ойгоо тарьж ургуулах, хөнөөлт шавж, түймрээс хамгаалах зэрэг иж бүрэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг томоохон салбар болж хөгжсөн билээ.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос олон үйлдвэр аж ахуйн газрууд сулран доройтсоны нэг нь ой, модны салбар юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалж ойн сан хомсдох, цөлжилт, элсний нүүлт, шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна.

Түүний сөрөг нөлөөллийг бууруулах, ойн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 оноос улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо байгаа ойн сангаа нөхөн сэргээж, тэлж ургуулах, иргэдийн амьдарч буй хот суурин газарт мод тарьж, ойн аж ахуйг агро ойн аж ахуйтай хослуулан хөгжүүлэх нь нэн чухал юм.

Цаашид зуун зуун жилээр, тэрбум тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах тогтолцоог бүрдүүлж, эх байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь монголчууд бидний эрхэм үүрэг мөн.

Модыг зөвхөн хөрсөнд тарьж ургуулахаас гадна хүний зүрх сэтгэл, оюун ухаанд тарьж ургуулах явдал нэн чухал юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 84.1 сая мод таригдаж, мод, сөөгийн үрийн нөөц 12.1 тонн хүрч, тарьц, суулгацын нөөцийг 63 саяд хүргэсэн нь өмнөх онтой харьцуулахад 5 дахин нэмэгдээд байна.

Дэлхийн улс орнууд, төрийн болон төрийн бус бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллаж эхлээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж гүйцэтгэн, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байна.

Монгол улсын Засгийн газраас 2022 онд Ойн агентлагийг сэргээн байгуулж, ой модны салбарын боловсон хүчний үндэсний чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эрхэм хүндэт ойчид оо,

Эрхэм нөхөд оо,

Манай ард түмэн мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян хэмээн үздэг.

Ойчид та бүгдийн өнөөдрийг хүртэл хийж ирсэн буянтай сайхан үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр Тань бидний ирээдүй хойч үе, ард түмэн маань ямагт бахархах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Цаашид ой, модны салбар нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, төр, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурласан салбар болох ёстой.

Амьдралын эх ус, усны эх мод гэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчид Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Та бүхэнд ой, модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг нээлээ
Хэл солих
Мэдээлэл хайх