Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

10

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

11

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

11

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

13

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

10

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

10

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

8

ДАРХАН-УУЛ: Энэ жил 18.7 мянган тонн ургац хураан авна
ах

122

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

56

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

37

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

36

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

30

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

21

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ
ах

Хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг жишиг сүүний фермийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төв аймгийн Засаг дарга И.Төмөрчөдөр нар “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

“Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас фермерийн аж ахуйгаа эхлүүлжээ. Тэрээр хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж байна.

Тус ферм нь нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой Францын сүүний чиглэлийн 150 орчим Монбельярд үүлдрийн үхэртэй. Өдөрт дунджаар нэг тонн сүү сааж, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг. Үүнийг “Пастерийн арга” гэдэг байна. Ингэж боловсруулсан сүүг “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 1800 сурагчдад өгөхөөс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

Фермийн 80 гаруй хувь автомат бөгөөд үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг эко эрчимжсэн мал аж ахуй юм.

Харүмафүжи сүүний фермийг ашиглалтад оруулахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээл томоохон дэмжлэг болжээ. Үүнээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, сүүний урамшуулал зэрэг дэмжлэгүүд сүүний фермер хөгжих, өргөжих түлхэц болж байгааг онцолж байлаа

Одоогоор фермийн хүчин чадлыг бүрэн ашиглаагүй байгаа бөгөөд саалийн үнээний тоог хоёр дахин нэмэгдүүлэхэд 2000 сурагчтай гурван сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангах боломжтой гэв.

Монгол Улс шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бол сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг онцлов.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг жишиг сүүний фермийг хөгжүүлнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх