Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

101

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

150

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

40

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

59

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

17

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

16

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

12

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

21

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

18

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

19

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

150

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

101

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

59

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

40

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

21

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

17

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

16

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

12

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

Эрчимжсэн мал аж ахуй, ухаалаг газар тариалан хосолсон цогцолбор төсөлтэй танилцлаа

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, МЭЕГ-ын Мал амьтны өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, гадаад худалдааны чөлөөт байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа, Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Х.Ганзориг нарын албаны хүмүүс өнөөдөр (2023.12.13) мал аж ахуй, газар тариаланг харилцан ашигтайгаар хослуулан хөгжүүлж, Монгол махыг дэлхийн стандартад нийцүүлэн экспортлох гарааг эх орны зах зээлээс эхлүүлж яваа “Метагро Хөдөө аж ахуйн цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр болон цогцолборын хамт олон хүлээн авч Метагро Гарден кемп, газар тариалангийн бүтээн байгуулалт, үхэр бордох аж ахуйн үйл ажиллагаагаа танилцуулж, Монгол махыг дэлхийн зах зээлд гаргах бодлого, төлөвлөгөөгөө танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгч Метагро компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд нэг дор 5000 үхэр бордох хүчин чадалтай үхрийн аж ахуй, малын эмнэлэг, мал аж ахуйн болон үр тарианы лаборатори, 10250 га талбай газар тариалан, мал төхөөрөх үйлдвэр, тэжээлийн аж ахуй, усалгааны систем зэрэг олон улсын жишигт нийцсэн эрчимжсэн мал аж ахуй, ухаалаг газар тариалан хосолсон цогцолбор төслийг 2021 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэтагро компани бэлчээрт өссөн бага залуу үхрийг олон улсын стандартад нийцсэн үхэр бордох аж ахуйдаа хүлээн авч, өөрийн талбайд ургуулсан тэжээлээр 150 хоног бордож, өөх мах нь алагласан өндөр зэрэглэлийн үхрийн махыг бэлтгэн жилд 10000-15000 толгой үхэр зах зээлд нийлүүлж байна.

Бордох аж ахуйн үхрийн тэжээлийг Канадын зөвлөх компанийн боловсруулсан жороор бэлтгэдэг бөгөөд бүх улирлын турш бүлээн ус уух боломжтой услуурын систем нь үхрийг үр дүнтэй бордож, махыг гантиглуулах нэг үндэс болдог байна.

Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажлын байрыг бий болгож, орон нутгийн эдийн засагт үр ашиг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эрчимжсэн мал аж ахуй, ухаалаг газар тариалан хосолсон цогцолбор төсөлтэй танилцлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх