Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

Ерөнхий сайд Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм

92

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн X хуралдаан боллоо

125

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 үйлдвэр шинээр ашиглалтад орж, Монгол Улс 937 хүнсний үйлдвэртэй болжээ

146

Дэлхийн 100 гаруй оронд кофе нийлүүлдэг БНИУ-ын “Kimbo” кофены үйлдвэртэй танилцлаа

22

Итали улсын улаан буудайн пастагаар алдартай “Voiello” үйлдвэртэй танилцлаа

22

Үндэсний үйлдвэрлэгчид Итали улсын “Fattorie Garofalo” сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа

36

Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын шилдгүүд тодорлоо

69

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо

27

Баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжиж байна

17

Говь-Алтай: “Сүү” хөтөлбөрийг баталлаа
ах

146

Дэлхийн 100 гаруй оронд кофе нийлүүлдэг БНИУ-ын “Kimbo” кофены үйлдвэртэй танилцлаа

125

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 үйлдвэр шинээр ашиглалтад орж, Монгол Улс 937 хүнсний үйлдвэртэй болжээ

92

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн X хуралдаан боллоо

69

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо

36

Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын шилдгүүд тодорлоо

32

Монголын ЖДҮ холбоо, Бүгд Найрамдах Итали улсын ЖДҮ холбоотой хамтран ажиллана

31

“Итали-Монголын бизнес форум”-д 70 гаруй аж, ахуйн нэгж оролцлоо

27

Баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжиж байна

22

Үндэсний үйлдвэрлэгчид Итали улсын “Fattorie Garofalo” сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа

22

Итали улсын улаан буудайн пастагаар алдартай “Voiello” үйлдвэртэй танилцлаа

20

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.8 хувиар өсжээ

17

Говь-Алтай: “Сүү” хөтөлбөрийг баталлаа
ах

Ерөнхий сайд Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нарын холбогдох албаныхан оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улс “Хүнс үйлдвэрлэгч – Хүнс экспортлогч” улс болох стратегийн зорилгыг ханган хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр Та бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, цаашдын зорилго, үйл ажиллагаагаа хэлэлцэхээр цуглаад байна.

Монгол хүний эрүүл мэнд, монгол айл өрхийн ая тухтай амьдрал, улс орны маань тусгаар тогтнол хүнсний хангамж, аюулгүй байдлаас шууд хамаарна.

Тиймээс Монгол Улс гол нэр төрлийн хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах, цаашлаад хүнс экспортлогч болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, ЗГ-аас улс орон даяар 3 жил хугацаанд хэрэгжүүлж, зарим бодит үр дүн гарлаа.

Уг хөдөлгөөнийг санаачилж, манлайлал үзүүлсэн эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд хүрээнд гарсан зарим бодит үр дүнгээс товч дурдвал,

  • 1000 гаруй шинэ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бий болж, үйлдвэрлэл бодитоор өслөө. Тухайлбал, 2022–2025 онд хүнсний ногооны үйлдвэрлэл 40 хувиар, тэжээлийн үйлдвэрлэлийн хүчин чадал 42.4 хувиар тус тус нэмэгдэж, тариалангийн талбай 13 хувиар тэллээ. Үр дүнд нь улирлын шинжтэй импортын хамаарал бодитоор буурч, зарим төрлийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах түвшинд хүрлээ.
  • Суурь дэд бүтэц өргөжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдлээ. Мал төхөөрөх 10, мах боловсруулах 7, сүү, сүүн бүтээгдэхүүний 11, гурилан бүтээгдэхүүний 16, ургамлын гаралтай бүтээгдэхүүний 3, шингэн хүнсний бүтээгдэхүүний 3, давсны 1, сав баглаа боодлын 2, гээд нийт 53 шинэ үйлдвэр ашиглалтад орлоо.
  • Импорт буурч, валют эх оронд үлдэх эхлэл тавигдлаа. 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт импорт 379 сая ам.доллароор буурлаа. Тухайлбал, төмс, тахианы мах, улаанбуудай, сүү, цөцгий, тараг зэрэг стратегийн хүнсний бүтээгдэхүүний импорт буурч, жил бүр гадагшаа 100 орчим сая ам.доллар урсдаг байсан бол 2025 онд 21.3 сая ам.доллар эх орондоо үлдлээ.
  • Хүнсний экспорт нэмэгдлээ. 2025 оны 12 сарын 10-ний байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт (76.4 мянган тонн) нэмэгдэж, хүнсний экспортын орлого 300 сая ам.долларыг давлаа.
  • Хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүллээ.  Арилжааны банкнуудаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 орчим их наяд төгрөгийн зээлийг 2522 орчим аж ахуйн нэгж, иргэнд олголоо. Уг нэн хөнгөлөлттэй зээл, санхүүжилтэд зориулж төсвөөс 200 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 

Эдгээр нь төр, хувийн хэвшил, иргэний гурвалсан хамтын ажиллагааны бодит үр дүн байлаа.

Эрхэм зочид оо,

Та бид хамтдаа чамлахааргүй амжилт, үр дүн гаргасан хэдий ч цаашид бүрэн үр дүнд хүрэхийн тулд дараах асуудлуудад төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал,

  • Экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх,
  • Бүс нутгийн хөгжлийн тэгш бус байдал, тээвэр логистикийн сул хөгжил,
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцооны чанар, ил тод байдал,
  • ЖДҮ, хоршоодод очих санхүүжилтийн хүртээмж, шударга байдал,
  • Хөрсний доройтол, үрийн чанар, малын эрүүл мэнд зэрэг асуудалд онцгой анхаарах ёстой.

Эдгээр асуудлууд нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд юм.

Тиймээс цаашид 6 гол асуудлыг шийдэх ёстой. Үүнд:

  • Экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж, зах зээлээ тэлж, холбогдох худалдааны хэлцлүүдийг үр дүнтэй ашигилах шаардлагатай байна. Тухайлбал, Европын холбоо, Япон, Евроазийн эдийн засгийн холбоотой хийсэн худалдааны хэлэлцээрүүдийг бүрэн дүүрэн ашиглаж, экспортын шинэ бүтээгдэхүүн, стандарт, баталгаажуулалтыг сайжруулах;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн платформ бий болгож, бодит тоо, ил тод мэдээлэл, хэмжигдэхүйц үзүүлэлтэй хяналтын системийг бий болгох;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн платформ бий болгож, бодит тоо, ил тод мэдээлэл, хэмжигдэхүйц үзүүлэлтэй хяналтын системийг бий болгох;
  • Малын эрүүл мэнд, вакцин, био-бэлдмэлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, малын өвчингүй эрүүл бүс бий болгож, тэжээл, үржлийн бодлого, бэлчээрийн менежментийг шинэ шатанд гаргах;
  • Хүнсний дэд бүтцийг бүсчилсэн байдлаар хөгжүүлж, агро-ойн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, агуулах, кластер, логистикийн нэгдсэн сүлжээг байгуулах.
  • ЖДҮ, хоршооны санхүүжилтийн хүртээмжийг сайжруулж, хөнгөлөлттэй, шударга, ил тод шалгууртай санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх;
  • Хүнсний аюулгүй байдлын хяналтыг шатлал бүрд чангаруулж, хадгалалт, тээвэрлэлтийн стандарт, эрүүл ахуйн хяналтыг чангатгаж, экспортын чанарын гэрчилгээжүүлэлтийг олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Эрхэм зочид оо,

Монгол Улс хүнсээр зөвхөн өөрийгөө хангадаг улс биш, бүс нутгийн том экспортлогч болох бүрэн боломжтой билээ.

“Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч – Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.

Тиймээс төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү нягт, үр дүнтэй байх шаардлагатай.

Эх орныхоо хөрсөндөө ургасан, гарал үүсэл нь тодорхой, эрүүл хүнсээр монгол өрх бүрийг хангаж, Монгол Улсыг бүс нутгийн хүнсний хангамжийн гол тоглогч, хүнс экспортлогч улс болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Баярлалаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм
Хэл солих
Мэдээлэл хайх