Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

2

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна

56

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

7

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

6

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

27

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

9

Канадын ургац хураалтын үеийн бороо үр тарианы чанарт нөлөөлжээ

10

Дэлхийн хүнсний салбарын ирээдүйг шинжлэх ухаан, инновацаар шийдэхийг уриалав

9

Малын органик тэжээл үйлдвэрлэх хүчин чадлаа 10 дахин нэмжээ

10

Улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
ах

73

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

56

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

53

Шинэ Хархорум хотын нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж болгоно 

27

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

27

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

22

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

22

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

20

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

16

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

16

Африкийн мал аж ахуйн салбарт тэжээлийн аюулгүй байдал, антибиотикийн зохистой хэрэглээг чухалчилж байна

15

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

13

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна
ах

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймаг газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээ дэмжиж, иргэдийн хүнсний хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангах, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Булган аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн улсын үр тарианы үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулдаг тус аймаг нь дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна.


Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр, аймгийн хүн амын төмс, гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна. Энэ оны аравдугаар сарын эхний хагасын байдлаар аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын ургац хураалт 64 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг өргөжүүлэх зорилгоор “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд жилийн 5-6 хувийн хүүтэй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож байна.

Энэхүү санхүүгийн дэмжлэгийн үр дүнд “Хатан мээж хайрхан” зэрэг сүүний үйлдвэрүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, малчдаас өдөрт 10 тонн сүү худалдан авч байна. Ингэснээр малчид сүүгээ тогтмол борлуулах боломж нэмэгдэж, сүүний үйлдвэрүүд түүхий эдийн нийлүүлэлтээ тогтвортой байлгах, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах нөхцөл бүрджээ.

Мөн хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний мэргэжлийн салбар холбоо, Эрдэмтдийн салбар зөвлөлийг байгуулан ажиллуулж, ХААИС-ийн харьяа Хөдөө аж ахуйн мэргэжлийн ажилтан бэлтгэх Политехник коллежоор дамжуулан шаталсан сургалт, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн корпорацитай хамтран “Нутагтаа эзэн 100:1000” газар тариаланг эрчимжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь орон нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байна.

Цаашид Булган аймаг “Ухаалаг хөдөө аж ахуй” зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний боловсруулах, хадгалах, түгээх тогтолцоог сайжруулахад анхаарч байна. Ингэснээр Хангайн бүсийн бусад аймгийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломж өргөжиж, орон нутгийн үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх, малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийг чанартай, аюулгүй хүнсээр тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх