
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Солид партнерс групп” ХХК, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ингэний эрчимжсэн аж ахуй эрхлэх чиглэлээр энэ сарын 21-нд Даланзадгад суманд сургалт зохион байгууллаа.
Сургалтад Өмнөговь, Дундговь аймгийн 60 гаруй тэмээчин оролцож, ингэний саам бэлтгэх, сүү нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, малын эрүүл мэнд, ариун цэврийг хангах, ашиг шимийг нэмэгдүүлэх менежментийн талаар онолын мэдлэг, практик ур чадвараа дээшлүүлж байна.
Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Чин Юн Диао оролцогчдод илтгэл тавьж, тэмээний аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Чин Юн Диаог хүлээн авч уулзан, орон нутагт ингэний аж ахуйг эрчимжүүлэх, ингэний сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв.
Сургалтаар ингэний сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах, саалийн малын эрүүл мэндийг хянах, саалийн өмнөх бэлтгэл болон ариун цэврийн шаардлагыг хангах, сүүний гарцыг нэмэгдүүлэх арга технологийг нэвтрүүлэх, нэг ингэний эдийн засгийн үр ашгийг тооцох зэрэг сэдвийг хамарчээ. Мөн оролцогчид ингэний сүүний үйлдвэртэй танилцаж, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцахын зэрэгцээ дадлага хийж, туршлага судлах юм.
Ингэний сүү нь говийн бүсийн малчдын амьжиргаа, орлогын чухал эх үүсвэрийн нэг юм. Иймд сүүг тогтвортой бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь тэмээний аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
Энэхүү сургалт нь тэмээчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ингэний сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чиглэж байгаараа онцлогтой.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Best platform I have used in a long time. The payouts are fast and the games are fair. Highly recommend br3365bet to everyone.
The vibes here are just right. I feel like my luck has improved since I switched to this site. definitely check out idaurahoki if you want some good fortune.
The app is lightweight and doesn’t crash, which is exactly what I need. The login is seamless every time. Love using 95jiliapplogin.