
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд шинээр ашиглалтад орсон “Далибарай” мах боловсруулах үйлдвэр малчдын мал, махаа борлуулах боломжийг нэмэгдүүлжээ. Тус үйлдвэрт орон нутгийн 20 гаруй хүн ажлын байраар хангагдаад байна.
Тус үйлдвэр өдөрт 300-500 толгой мал нядалж, мах боловсруулах хүчин чадалтай бөгөөд арав гаруй махны үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Мөн хөрш зэргэлдээ Баян-Уул, Баяндун сумаас малчид малаа нийлүүлж байгаа аж.
Ийнхүү томоохон үйлдвэр байгуулагдсанаар ажлын байр нэмэгдэж, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн ашиглалт сайжраад зогсохгүй мал эмнэлгийн хяналттай махаар иргэдийг хангах боломж бүрдэж байна.
Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд ноднин жил 57 мянган үхрийн арьс бэлтгэн нийлүүлжээ. Гэхдээ малчдын гар дээх хэдэн мянган арьс чанарын шаардлага хангахгүйгээс хог дээр хаягдаж байгаа юм. Тиймээс ХХААХҮЯ, “ХАА-н бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран түүхий эд бэлтгэлийн цэгийг Дорнод, Хэнтий аймагт нээгээд байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Simple, clean, and rewarding. I love the daily promotions they offer to loyal players. Give brsh777 a shot!