Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7,356

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

0

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна

7,495

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

15,618

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

3

Монгол Улсад хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, тус чиглэлээр төрийн албаныхныг чадваржуулах нь маш чухал

10

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын 75 тогооч оролцлоо

5

Төрөлжсөн ногоо, ургамлын гаралтай хүчит хүнсний эрэлт ихэсч байна

8

Хөнгөлөлтэй зээл олгосноор 256 ажлын байрыг бий болгожээ

1

Төл бойжилт 95.1 хувьтай байна
ах

17,761

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ

17,760

Бэлчээрийн фотомониторингийн үр дүнг сайжруулах дадлага сургалт боллоо

17,694

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй боллоо

17,641

Үлийн цагаан оготонотой тэмцэхэд малчдын оролцоо чухал

17,313

Хөдөлмөр зуслангаар дамжуулан хүүхдийг ахуйн амьдралд бэлтгэж байна

17,191

Монгол, Узбекистан хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

17,173

2050 он гэхэд үр тариа, ногоо, махны үйлдвэрлэлийг 50% нэмэгдүүлэх хэрэгтэй

17,171

Хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд хөдөө аж ахуй хамгийн боломжит салбар гэв

16,970

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,961

Шавж, мөөгөнцрөөр талх бүтээжээ

16,577

Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

16,488

Орон нутагт махны үнэ буурчээ
ах

Я.Энхээ: Монголчууд бидний хийж байгаа бяслаганд хамгийн сайн уураг, тос, кальци агуулагддаг

Дотооддоо өндөр зэрэглэлийн бяслаг үйлдвэрлэж байгаа “Cheese republic Mongolia” хөдөлгөөний санаачлагч “Silk road magic” захирал Я.Энхээтэй хийсэн itoim.mn сайтын ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Эх орондоо бяслаг үйлдвэрлэж эхэллээ. Бяслаг үйлдвэрлэж эхэлье гэсэн санаа хаанаас үүдэлтэй вэ?

-Би анх 2004 онд бяслаг хийж үзэж байсан. Тухайн үед пицца хийхдээ ашигладаг байсан бөгөөд импортоор орж ирж байгаа бяслагууд чанар стандарт хангахгүй, нийлүүлэлт тогтворгүй байсан учраас өөрөө бяслаг хийх санаа төрсөн л дөө. Гэхдээ сүүлдээ импортоор орж ирдэг бяслагууд сайжирсан учраас энэ төвөгтэй, хүнд ажлыг түр орхисон. Ингээд 2008 онд Сэлэнгэ аймгийн нутагт орших Амарбаясгалан хийдийн лам нарт туслах зорилготой төслийг санаачлан швейцарь маягийн бяслаг хийж эхэлсэн. Бяслаг хийх арга барилыг сурах гэж маш олон мэргэжилтнүүдийн гараар орсон. Карлос Марбах гэх бяслагийн мэргэжилтэн надад сүүлийн арав гаруй жил бяслаг хийх арга барилыг зааж өгсөн. Миний хувьд бяслаг үйлдвэрлэлийн салбар руу орох гэж байгаад маш олон удаа больж, дараа нь дахиад л эхлүүлж байсан. Ингээд 2016 оноос үүнийг бизнес гэдэг утгаар нь хийхээр шийдсэн. Энэ бол Монгол Улсад хамгийн хэрэгтэй зүйл. Бяслаг бол хамгийн эрүүл сайн хүнс бөгөөд бид дэндүү хайхрамжгүй хандаж байгаа учраас өөрсдийн гараар хийхээр шийдсэн дээ.

-Манай улсын цаг агаарын нөхцөл байдал, малын онцлогоос шалтгаалан баяслаг хийхэд хүндрэлтэй байсан уу. Бяслаг хийх арга технологийн талаар бидэнтэй хуваалцана уу?

-Манай улсад бяслагийн хэрэглээ нэмэгдэж байна. Тэгэхдээ иргэдийн бодож буй бяслаг гэх ойлголтыг ташаа байна. Манайхан өнөөдөр бяслаг биш зүйлийг бяслаг гэж ойлгоод олон жил хэрэглээд ирсэн. Өөрөөр хэлбэл, бяслаг биш зүйлийг бяслаг гэж ойлгон хэрэглэсээр түүндээ бараг донтсон гэж хэлж болно. Импортоор орж ирж байгаа бяслаг гэж нэрлээд байгаа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь бяслаг биш, хиймлээр хийсэн бяслаган бүтээгдэхүүн. Тэдгээр бүтээгдэхүүнд малын сүү бараг байхгүй, хамгийн багадаа 7 төрлийн бүтээгдэхүүн холигдсон байдаг. Мэргэжлийн хүмүүс бол тэдгээр бүтээгдэхүүнийг хуурамч бяслаг гэж нэрлэдэг. Жинхэнэ бяслагт сүү, давс, хөрөнгө гэсэн гурван зүйл л ордог. Хуурамч бяслагийг нэг идээд хордохгүй удаан хугацаанд хэрэглэснээр эрүүл мэндэд маш хортой. Тухайлбал, элгэнд маш муу, бодисын солилцоог удаашруулна, жин нэмэгдүүлнэ, хавдар үүсгэдэг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм. Тэгэхээр энэ хэрэглээг таслан зогсоохын тулд өөрсдөө эрүүл бүтээгдэхүүнээ хийх байсан учраас ухрах аргагүй энэ замыг сонгосон. Гэвч энэ зам нь маш ээдрээтэй хүнд зам юм байна. Яагаад гэвэл сүү гэдэг бол амьд бүтээгдэхүүн учир үүнтэй ажиллана гэдэг бол маш эрсдэлтэй. Ер нь бол нялх хүүхэд өсгөж байгаагаас ялгаа байхгүй. Энд маш их хохирол амсана, эрсдэл гарна, цаг уураас шалтгаалж болох хугацаа өөрчлөгдөнө, бяслаг өвчилнө гэх зэрэг эрсдэлүүд байна. Бид гадаад орнууд шиг фермийн үнээнээс сүүг нь хүчээр шахаж гарган авч хийдэггүй. Монгол орны нутаг дэвсгэр дээр бэлчиж, хамгийн шимтэй өвс ногоогоор хооллож байгаа бэлчээрийн малын сүүг ашиглаж бяслаг хийж байгаа нь онцлог. Энэ бол Монгол Улсын бүтээгдэхүүн дэлхийд гарах нүүр хуудас. Бид бусад орныг дуурайж үйлдвэрлэсэн бяслаг үйлдвэрлэж ард түмнээ хордуулах шиг аюултай зүйл байхгүй.

-“Cheese republic mongolia” брэнд хэдэн төрлийн бяслагийг гаргаж байгаа вэ?

-“Cheese republic mongolia” брэндийг хүмүүс компани гэж дууддаг. Энэ бол бусдыг уриалан дуудах бэлгэ тэмдэг юм. Бидний гол зорилго бол хүмүүсийг бяслаг үйлдвэрлэлд нэгдэж, хэрэглэж, дэмжээч гэсэн утгатай. Энэ нь зөвхөн нэг компанийн ашигтай үйл биш. Манай компани зургаан газар бяслаг хийж байгаа. Өвөрхангай аймагт гурав, Төв аймагт нэг, Улаанбаатарт нэг, Сэлэнгэ аймагт нэг гээд тус тус үйлдвэрлэж байна. Мөн бидэнтэй нэгдэж хамтраад явж байгаа маш олон компаниуд байна. Өнөөдөр бид бяслагийн фестиваль хийхэд маш олон компаниуд нэгдэж, хамтрахаар боллоо. Манай компани хувьдаа 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Үүн дотроос зах зээлд борлуулж байгаа нь 10 орчим байгаа. Үлдсэн арав нь өөрсдийн хэрэгцээнд эсвэл тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар бага хэмжээгээр үйлдвэрлэдэг.

-Монголчууд бяслагийн соёл хэр төвшинд байна гэж харж байна вэ?

-Бяслаг үйлдвэрлээд худалдаад явахад маш олон төрлийн хэрэглэгч нар байна. Бяслагийн ямар ч ойлголт байхгүй, ийм муухай үнэртэй байдаг юм уу, тэгэхдээ авна гэдэг хүн ч байна, тааламжтай зөөлөн бяслаг иддэг хүмүүс ч байна. Мөн өндөр зэрэглэлийн бяслагийг хүссэн хүмүүс маш их болсон байна. Бид бяслагийн фестиваль хоёрхон өдөр зохион байгууллаа. Тэгэхдээ долоо хоног явуулахад ч дүүрэхээр харагдаж байна. Оролцсон бүх байгууллагууд маань бяслагаа дуустал нь зарж чадлаа, энэ бол маш том урам зориг өгч байна. Бид энэ фестивалиар зөөлөн амттай бяслагууд их зарагдах байх гэж бодож байсан. Гэтэл олон жил дарсан маш хүнд, хурц амттай бяслагууд маш өндөр үнэлгээ авлаа.

-Импортоор орж ирж байгаа бяслаган бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэвэл эрүүд мэндэд хортой гэлээ. Тэгэхээр яг байгалийн гаралтай жинхэнэ бяслагаас хүн ямар эрдэс бодисуудыг авдаг вэ?

-Бяслаг нь маш ховор нандин бүтээгдэхүүн. Бяслагаас бид уураг авдаг. Уураг нь мах, өндгөнд байдаг ч маханд байдаг уургыг боловсруулж шимийг авахын тулд бие организм ядардаг. Харин бяслаганд байдаг уураг нь хүний биед шингэхдээ маш хурдан учраас хамгийн сайн уурагт тооцогддог. Мөн маш сайн тос ялгаруулдаг. Хүн тос идэж энерги хуримтлуулах ёстой. Тосны энерги нь зүрхний ажиллагаанд сайн. Түүнчлэн хамгийн сайн кальци агуулагддаг. Хүмүүс кальци дутагдлаа гээд юу идэхээ мэддэггүй нэмэгдэл бэлдмэл идэж байна. Сүүлдээ зарим хүн өндөгний хальсыг нүдэж нунтаглаж байгаад идэж байна. Энэ бол солиорол. Харин үүний оронд яс чанаж хэрэглэх хэрэгтэй. Бяслаганд байдаг кальци нь хүний биед маш хурдан шингэдэг. Мөн B төрлийн витамин маш ихээр агуулагддаг. 100 гр бяслаганд хүний өдрийн хэрэгцээний 70-80 хувь нь B витамин агуулагдаж байдаг. Түүнчлэн омега тосон хүчлүүд болон иод агуулдаг. Бид оруулсан бүтээгдэхүүн идсэнээр үүдэн иодын дутагдалд орж үүнээс болж хүмүүс өвчилж байна. Иод нь бодисын солилцоо, дааврын баланс, наслалт, өсөлт, оюун ухаан зэрэгт маш чухал нөлөөтэй. Түүнчлэн бяслагийг халааж биш түүхийгээр нь идвэл маш их пробиотики авна. Пробиотики бидний бие байж бид өнөөдөр эрүүл байж, тархи зөв ажиллаж, өсөлт сайн байдаг. Ингээд яривал бяслаг нь дэлхийн хамгийн сайн хүнсний нэгт орно.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Я.Энхээ: Монголчууд бидний хийж байгаа бяслаганд хамгийн сайн уураг, тос, кальци агуулагддаг
Хэл солих
Мэдээлэл хайх