Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7,069

Завхан аймагт бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй байна

5,360

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

5,239

Булган аймагт хадлангийн талбайн гарц муу байна

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

6,016

Завхан аймагт малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ
ах

19,000

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

18,368

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

17,937

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод зохион байгуулагдаж байна

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

17,369

“Монгол-Хятадын V экспо”-д манай улсын 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

16,714

“Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна

16,309

Ургац хураалт эхэллээ

16,185

“Монгол оронд тохиромжтой цагаан будаа тариалах туршилт” амжилттай хэрэгжиж байна

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө
ах

УТАА МӨНХ ОРШИХУЙ

Хамгийн цэвэр агаар хаана байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд Финландыг гэж заажээ. Их нарийн хэмжүүртэй. Нэг кубметр агаарт хэчнээн хэмжээний тоосонцрын микро давтамж хадгалагдан байгаагаар хэмждэг ба тэр хэмжилтээр Финландад дунджаар 6 микрограмм гэж гарчээ. Тус улсын араас энэ жагсаалтад тэргүүлэгчид нь Эстони, Швед, Норвег, Исланд нэрлэгджээ. Ойрх Дорнод ба Зүүн Азийн улс орнуудад тоосонцрын өтгөрөл ба микро давтамж өндөр гэжээ. Харин аюулын хэмжээнд очсон нь Уганда, Монгол, Катар, Камерун гэсэн нэрс явж байна. Монгол маань толгой цохидог юм байна. Олон жилийн судалгааны дүн. Дэлхийн 100 улсын агаарын чанарыг 8 жил (2008-2016 онууд) хэмжиж харьцуулаад гаргаж ирсэн 2017 оны дүгнэлт учраас эл баримт саяхных биш л дээ. Гэхдээ өнөөдөр өөдөлсөн нь юу л бол?

Өвлийн утааны эсрэг одоо сошиалд ид шуугьж байна. Хараал нэн их. Гэхдээ тэр нь урт насгүй. Монголчууд хавартай золгоод өдөр уртсаад цас хайлаад утаа замхраад, зун залгаад найр наадам эхлээд үргэлжилсээр намрыг үдэж, 11 дүгээр сар хүрч байж “Одоо л утаагаа дахин ярьдаг цаг” гэсэн шиг ам шүдээ бид билүүдэж эхэлдэг. Өвөлжингөө ярьдаг. Хавар цас хайлахаар замхарна. Зун мартагдана. Ирэх өвлөөс нааш ам ангайхгүй. Ийм зохиомжоор утааны эсрэг тэмцэл явагддаг ба лав 20 жил ийм зохиомж үргэлжилнэ.

Миний цэргийн найз яруу найрагч Х.Хангайсайхан цөхрөхдөө ингэж шүлэглэсэн:

Утааны хорm мананд умбасан Улаанбаатар нийслэл хот маань

Үүрийн сүүмгэр гэгээн доор Шөнийн нойрноосоо сэрж байна

Дутуу бариад царцаасан Үлэг гүрвэлийн араг яс гэлтэй

Өндөр барилгуудын бараа Зэвхий даан харагдаж байна

Утаанд бууж өгөөд ямар ч авралгүй боллоо…

гэдгээ зарлаж тэрээр ингэж бичсэн хэрэг. Утаа ийм болох нээ, иймдээ тулах нээ гэдгийг олон жилийн тэртээ нийтлэлдээ бичиж байсан өөр нэг хүн бол би өөрөө юм. Гэхдээ би “Утаатай нь биш ээ, цаад эзэдтэй нь!” гэсэн зарчмаар бичдэг.

Ардчилал ялахад л утаа аль хэдийнээ Улаанбаатарыг маань олзлоод авсан юм. Хаана оршин суух газраа чөлөөтэй сонгох сонголт л Улаанбаатарыг маань алах юм байна даа хэмээн шинэ Үндсэн хууль баталж байх үест миний санаанд буусан, тэр бодолтойгоо явсаар өнөөг хүрч байна. Нотлогдож байна. Өршөөгөөрэй, уншигчид аа! Утааны эсрэг эцэг, эхчүүдийн жагсаал, “Боож үхлээ” жагсаал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Утааны эсрэг урлагийнхан, бусад ТББ-ууд, нийслэл рүү шилжихийг нэг жил хориглох үйлс гэх мэт тэмцлийн түүх хуучраагүй байна. Гэхдээ ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эзэн холбогдогчгүй тэнгэрт суунаглах утаат агаартай тэмцээд ямар ч үр дүн гарахгүй.

Тэр бол буруутан нь биш. Эзэн холбогдогч нь хүн, тодорхой хэлбэл гэр хорооллын монголчууд. Хэрэв эзэн холбогдогчтой нь тэмцэхгүй бол энэ янзаараа дээр доргүй санаа зовнин, элдэв шийдэл хайсаар байтал 20-30 жил Улаанбаатарын хорт манан хэзээ ч арилахгүй, энэ бол миний үзэл бодол шүү. XXI зууны эхний 10 гаруй жил өнгөрсний хойно утааны аюулыг мэдэрсэнд нь нэг талаас ардчиллын 33 жилээ тооцоод харамсмаар, харин тийм иргэний зориг гарган томоос том хүчтэй дуугарч эхэлсэнд нь бол талархмаар. Гол дүгнэлт: “Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо!”, “Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт үгүй боллоо!”.

Бас нэгэн онч мэргэн үгс хэлэгдээд одоо мартагдчихсан: Утаа гаргаж байгаа зуухны ард монгол хүн сууж байдаг, утаа гаргаж байгаа нь монгол айлууд! Ноён Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өнгөн дээр ийм нэг хороо ажиллаж байв. Том дэвшил байсан нь гарцаагүй. “Ерөнхий сайд толгойлсон гамшгийн үеийн онцгой байдлын хороо”гэж. Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараах Зөвлөлт улс нүднээ буух шиг. Өтгөн хорт утаанд умбасан өнөөгийн Улаанбаатар чинь жижгэрүүлсэн Чернобил болчхоод байгаа бус уу хэмээн тэр хороо хүн ардаасаа шууд бусаар асуусан байж болох юм. Одоогийн Ерөнхий сайдын өнгөн дээр тэр хороо ажиллаж байна уу, больсон уу?

“Хамгаас илүү гүн хөх цэлмэг тэнгэртэй, хамгаас илүү цэнгэг цэвэр агаартай, хамгаас илүү том газар нутагтай, хамгаас илүү сийрэг цөөн хүн амтай, Их түүхт дэлхийн гүрэн улс бол Монгол орон юм” – гэж доктор М.Найданхүү дүү маань бичжээ.

Утааны эсрэг нэгдсэн шийдэлд хүртлээ ихээхэн зүрх зориг шаардсан ажил өрнүүлэх ёстой юм. “Ихээхэн зүрх зориг” гэж юуг хэлнэ вэ? Утааны гол буруутан нь монголчууд, утаа таригч нь монголчууд учраас монгол хүнийхээ эсрэг, монголчуудынхаа эсрэг, тодорхой хэлбэл хорт утааны 80 хувийг хувийн зуухнаасаа үйлдвэрлэж суудаг гэр хорооллын борчуудын эсрэг ажиллах зүрх зориг гаргана, тэдэнд өршөөлгүй хандана гэсэн үг шүү дээ. Нэгдсэн шийдэл гэж юу вэ? Монгол гэр, шавар амбаарт суугчдыг өрөвдөх хэрэггүй, тэднийг ичээ, илчил, шах! Утаа гаргадаг үйлдлээ зогсоотол нь. Улаанбаатар хот руу шилжин ирэлтийг хоригло! Утаат гамшгийн бүсэд ардчилал, хүний эрх ярих хэрэггүй! Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэе гэдгээр нийслэлийн даац хэтэрснийг багасгая зогсооё! Цаашлаад нэг сая таван зуун мянгаас давсан нийслэлийн хүн амыг цөөлье, хөдөө орон нутаг руу нь буцааж илгээе!

Сэлэнгэ аймаг “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд үндэсний хэмжээнд тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох том зорилт дэвшүүлжээ.

Надад нэмээд хэлчихмээр, шийдвэр гаргагчдад санаа сэдэл өгчихмөөр санаа сэдэл олон байна л даа, жагсаавал. Орон нутгийн удирдлагууд аймагтаа бизнес, мөнгө босгох аргаа сэдэж, иргэдээ УБ-аас дуудах хэрэгтэй. Нийслэлийн агаарын бохирдолд зарцуулдаг тэр олон тэрбум төгрөгөө хөдөө рүү төвлөрүүлчих. Нийслэлээс нүүцгээнэ гэдэг улс орны эдийн засаг тэлнэ гэсэн үг. Орон нутаг руу уралдаж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бүх орон нутаг, аймаг, сум наад заах нь “Хүнсний хувьсгал”-аар өрсөлдөн уралдах хэрэгтэй юм л даа.

Үргэлжлэл бий…..

Нийтлэлч: Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УТАА МӨНХ ОРШИХУЙ
Хэл солих
Мэдээлэл хайх