![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/viber_image_2025-02-12_17-39-27-176-1024x768.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын дэд тэргүүн Б.Энх-Амгалан, “Хатаасан самар, жимс үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Ганзориг нар томилогдлоо.
Б.Энх-Амгалан нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын дэд тэргүүнээр ажилладаг бөгөөд улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд баялаг бүтээгчдийн оруулж буй хувь нэмрийг төр захиргааны байгууллагуудаар дамжуулан хүргэж үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд магистрын зэрэг хамгаалж, одоогоор МУЭИС-ийн докторантурт суралцан мэргэжил дээшлүүлж байна.
Ц.Ганзориг нь “Хатаасан самар, жимс үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүнээр ажиллан, үйлдвэрлэгчдэдээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь олон талт туслалцаа үзүүлэхийн сацуу уул уурхайн бус экспортыг дэмжиж, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн БНХАУ-ын Нанкай Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд одоо тус сургуулийнхаа докторантурт суралцаж байна.