Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

54

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

12

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Царамтайн Арвай” ХХК-д ажиллалаа

6

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №166 | Тэрбум мод — 200 сая жимс, жимсгэний мод

5

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №165 | Монгол Улсын Ерөнхийлөгч Булган, Өвөрхангай аймгуудад ажиллалаа

6

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №164 | COP17 МОНГОЛД

8

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №163 | COP17-Хүнсний хувьсгал хэлэлцүүлэг

5

“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд

115

“Болор артизан талх” брэнд уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

7

ДОРНОД: Мах боловсруулах үйлдвэр 20 гаруй хүнийг ажлын байраар хангажээ

15

ТӨВ: Ургац хураалтаар улсад тэргүүллээ
ах

122

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрт ажиллалаа

115

“Болор артизан талх” брэнд уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

87

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

65

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

54

Эрдэмтдийн зөвлөлийн XII ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа

39

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

34

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

32

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

31

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

29

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

28

Герман-Монголын эдийн засгийн хорооны хуралдаан Берлин хотноо боллоо

28

Э.Одбаяр: Айлчлалын хүрээнд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна
ах

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын хүнсний салбарын төлөөлөгчид Бранденбург мужийн Хайдеблик (Heideblick) сууринд байрлах Agrargenossenschaft Goßmar eG хөдөө аж ахуйн хоршооны үйл ажиллагаа болон Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдтэй танилцлаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тус хоршооны үйлдвэрлэл, борлуулалтын тогтолцоотой танилцаж, Германы туршлагыг Монголын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг онцоллоо.

Тус хоршоо нь 2004 онд шинэ зах зээлийн зарчимд нийцүүлэн байгуулагдаж, 2004–2006 онд өмнө нь тусдаа үйл ажиллагаа явуулж байсан хоёр хоршоо нэгдсэнээр өнөөгийн бүтэц бүрджээ. Одоо удирдлага, захиргааны ажилтнуудын хамт 68 байнгын ажилтантай бөгөөд улирлын дөрвөн ажилтан нэмж ажиллуулдаг байна. Үйлдвэрлэлээ мэргэшсэн боловсон хүчин, нарийн зохион байгуулалт, зах зээлийн эрэлтэд тулгуурлан хөгжүүлж буй нь хоршооны үйл ажиллагааны гол онцлог юм.

Хоршоо нь сүүний болон махны чиглэлийн үхэр, гахай, тахианы аж ахуй эрхлэхийн зэрэгцээ үр тариа, тэжээлийн ургамал тариалж, малын тэжээлийн хэрэгцээгээ тодорхой хэмжээнд өөрсдөө хангадаг.

Улаан буудай, арвай, хөх тариа, эрдэнэ шиш, наранцэцэг тариалдаг бөгөөд хур тунадас багатай бүс нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан газар тариалангийн тусгай стратеги хэрэгжүүлдэг байна. Мөн 900 га талбайд малын тэжээлийн ногоон ургамал тариалж, өвлийн улиралд малаа хашаанд байлган тэжээдэг ажээ.

Сүүний аж ахуй нь хоршооны үйлдвэрлэлийн гол чиглэлийн нэг юм. Тус хоршоо 1,200 орчим саалийн үнээтэй бөгөөд нэг үнээнээс жилд дунджаар 12,500 кг сүү авах бүтээмжтэй ажилладаг талаар танилцууллаа. Энэ нь сүүний гарц, малын арчилгаа, тэжээл, мэргэжлийн менежментийг уялдуулсан үйлдвэрлэлийн зохион байгуулалт ямар үр дүнтэйг харуулж байна.

Махны чиглэлээр үхэр, гахайн аж ахуй эрхэлж, түүхий эдээ зөвхөн бэлтгэн нийлүүлэх бус, өөрсдийн мах боловсруулах цехэд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг. Тухайлбал, махны цехэд сард 60 орчим гахай, зургаан үхэр нядалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд борлуулалтаа өөрсдөө хариуцдаг байна. Ингэснээр мал аж ахуйгаас бий болсон түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэл болон борлуулалтын орлогыг нэг тогтолцоонд төвлөрүүлэх боломж бүрджээ.

Хоршооны үйл ажиллагааны бас нэг онцлог нь үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх борлуулалтын сувгийг хөгжүүлсэн явдал юм. 2016–2017 онд Хайдеблик болон Лукау хотын захиргаатай хамтран шинэхэн сүүг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд нийлүүлэх цэг байгуулж байжээ. Мөн орон нутгийн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг сүүгээр хангахаас гадна сурагчдыг аж ахуйн нэгж дээрээ хүлээн авч, сүүний үйлдвэрлэл, мал аж ахуйн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулдаг байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэлийг орон нутгийн хэрэгцээ, боловсрол, хэрэглэгчийн оролцоотой холбосон бодит жишээ юм.

Үйлдвэрлэлийн явцад бий болсон органик хаягдлыг ч эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Хоршоо өдөрт ойролцоогоор 24 шоо метр малын ялгадас боловсруулж, тодорхой хэсгийг биогаз үйлдвэрлэхэд ашиглан, үлдсэнийг нь бордоо болгон хадгалдаг байна. Ийнхүү мал аж ахуй, газар тариалан, эрчим хүч, хөрсний үржил шимийг харилцан уялдуулсан нь нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулах боломжийг бүрдүүлжээ.

Германы энэхүү хоршооны туршлага Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн чухал ач холбогдолтой.

  • Мал аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэлийг уялдуулснаар малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломжтой.
  • Мах, сүүг түүхий эд хэлбэрээр борлуулахаас илүүтэй боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
  • Хоршоод хамтын зохион байгуулалтаар тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, борлуулалтын сүлжээгээ хөгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх боломжтой.

Ийнхүү Германы хөдөө аж ахуйн хоршооны үйл ажиллагаатай танилцсан нь Монголын бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлээ төрөлжүүлэх, нэмүү өртөг шингээх, бүтээгдэхүүнээ зах зээлд бие даан хүргэх, нөөцөө үр ашигтай ашиглах боломжийг судалсан туршлага солилцооны чухал алхам боллоо. Эдгээр туршлагыг Монголын нөхцөлд тохируулан нутагшуулах нь үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах үйл ажиллагаа юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
nbajjelogin
2026-11-04 05:54

Perfect for sports fans. The live updates are spot on and the betting options are endless. I always use nbajjelogin for my weekly picks.

plus777asiasignup
2026-10-28 14:01

Signing up was a breeze and I was able to start playing in under two minutes. The welcome bonus really gave me a great head start! plus777asiasignup

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх