
Энэ оны эхэнд тоологдсон 1.8 сая хээлтэгчээс 1.6 сая нь төллөх бөгөөд өнөөдрийн байдлаар 943.703 буюу 58.9 хувь нь төллөөд байна. Үүнээс ингэ 4770, гүү 5471, үнээ 24057, эм хонь 323.359, эм ямаа 586.046 ба төл бойжилтын дундаж 98 хувьтай байгаа юм. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс том мал 3175, /тэмээ 1, адуу 305, үхэр 706, хонь 823, ямаа 1340/ зүй бусаар хорогдоод байгаа бол хээлтүүлэгч 53 /нийт малд эзлэх хорогдлын хувь 0.07 хувьтай/ байна.
Өнөөдрийн байдлаар сумдын нөөцөд 682.4 тн өвс, 169.2 тн ногоон тэжээл, 245.8 тн тэжээл, аймгийн нөөцөд 246 тн өвс, 16 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Баянхонгор аймгийн хэмжээнд энэ жилийн өвөлжилт, хаваржилт урд жилүүдийнхтэй харьцуулахад цаг агаарын хувьд тааламжтай, хур тундасны хэмжээ болон хүйтний эрч, салхи шуурга бага байна. Тус аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 4026.6 мянган мал тоолуулсан бөгөөд 14 аймаг, Улаанбаатар хотын орчимд 16 сумын 100 өрхийн 20.541 толгой мал хаваржиж байна. Өөрийн аймаг дотроо 13 сумаас 18 сумын 66 өрхийн 20532 толгой мал хаваржиж байна.