
Дэлхийн дулаарлын улмаас Aspergillus нэртэй мөөгний төрлүүд Европын шинэ бүс нутагт тархаж эхэлсэн байна. Энэхүү мөөг нь хүний биеийн халуунд үржиж, амьсгалын замын өвчнүүдийг үүсгэдэг бөгөөд хорт хавдар үүсгэгч aflatoxins бодисыг хүнсний бүтээгдэхүүнд ялгаруулдаг байна.
Ирланд зэрэг шинэ бүс нутагт энэ мөөгний тархалт эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй байгааг мэдэгджээ.