Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Хөдөө аж ахуйн их сургуульд болж буй Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөдөө аж ахуйн их сургуульд KOICA-ийн төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагтай танилцлаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар сургууль болон тус үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааг танилцууллаа.

Тус үзэсгэлэн яармаг нь ХААИС, МААБС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл бүхий Сүү ХК, Витафит групп, Тэсо фүүдс ХХК, АПУ Дэйри ХХК, Жүр Үр бэйкери зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн ажилтнууд оролцон ажлын байрыг танилцуулж, шаардлага хангасан төгсөгчдийг ажлын байраар хангах юм. Мөн уг арга хэмжээнд НҮБ-ын ХХААБ(FAO) болон Гацууртын хүний нөөцийн мэргэжилтнүүд тусгай лекцийг тавьж, оюутан залууст зөвлөгөө өглөө.

KOICA нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улстай хамтран ажиллах стратеги(CPS)-ийн дагуу олон төрлийн төслийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, үндсэн төслүүд болох

  • Прожект төсөл
  • Түншлэлийн төсөл
  • Сургалтын төсөл (CIAT)
  • Сайн дурын ажилтан томилох зэрэг хөтөлбөрүүдийг Монгол улсын засгийн газар, БНСУ-ын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

KOICA нь хамтын ажиллагаагаар дамжуулан БНСУ-ын туршлага болон технологийн чадавхийг үр дүнтэй ашиглах боломжтой платформын үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монгол улсын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Хөдөө аж ахуйн их сургуульд болж буй Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагтай танилцлаа
Хэл солих
Мэдээлэл хайх