
Хөдөө аж ахуйн бирж 2025 оны тавдугаар сарын 05-09-ны хооронд хоёр удаагийн цахим арилжаа зохион байгуулсан. Цахим арилжаагаар таван удаагийн хэлцэл хийгдэж, нийт 1.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна. Үүнд:
- Ямааны завод ноос 21.7 тонн – 463.9 сая ₮
- Хонины ноос 54.7 тонн – 120.3 сая ₮
- Тэмээний ноос 42 тонн – 638.4 сая ₮
