
Энэтхэг Улсын эрдэмтэд Кодо буудайгаар хийсэн идэж болох аяга бүтээжээ. Их Британийн Кодо буудай (Paspalum scrobiculatum)-г ашиглан хийсэн энэ аяга нь байгаль орчинд ээлтэй сав баглаа боодол бөгөөд амттай, тэжээллэг, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
Уг аяга нь нүүрс ус, төмөр, уураг, эслэг зэрэг шим тэжээлийн бодисоор баялаг, глютен агуулаагүй тул глютен мэдрэг хүмүүст тохиромжтой.
Гуар гума (guar gum) болон hibiscus (гудхал) цэцгийн нунтаг ашиглан бүтээгдсэн нь механик бат бөх чанарыг сайжруулж, чийгэнд тэсвэртэй болгодог.
Лабораторийн хэмжээнд нэг аяга нь 1.5 рупи (ойролцоогоор 0.02 ам.доллар) бөгөөд томоохон үйлдвэрлэлд 1 рупи (0.01 ам.доллар)-д хүрч багасах боломжтой.
Энэхүү инноваци нь олон улсын хэмжээнд байгаль орчны асуудалд хариу үйлдэл үзүүлэх зорилготой. Энэтхэгийн Засгийн газар 2023 оныг “Кодо буудай жил” болгон зарласнаар энэхүү бүтээл нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.