Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний салбарынхан гурван өдөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна

Монголын хоол хүнсний салбарын хамгийн өргөн цар хүрээтэй Foodex Mongolia 2025 олон улсын Хүнс, хоол үйлдвэрлэлийн үзэсгэлэн зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд 70 гаруй байгууллага гурван өдрийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах бөгөөд салбарын чухал ач холбогдолтой сургалт, хэлэлцүүлэг өрнөх хөтөлбөртэй аж.

Foodex Mongolia 2025 олон улсын Хүнс, хоол үйлдвэрлэлийн үзэсгэлэнд сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, уураг, нэмэлт тэжээл, шингэн хүнс, жимс, хүнсний ногоо, сав баглаа боодол, мах махан бүтээгдэхүүн зэрэг хүнсний салбарын томоохон төлөөлөл оролцох юм.

Үзэсгэлэн нь хоол хүнсний салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зорилтот хэрэглэгчдэд таниулахаас гадна, хамтын ажиллагааг өргөтгөх, гэрээ хэлэлцээр хийх, салбарын хүрээллээ тэлэх, шууд болон шууд бус борлуулалт хийх, цаашлаад гадны зах зээлд нэвтрэх чухал ач холбогдолтой.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments