
Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй жил ажиллаж, дотоодын сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд салбарын үйлдвэрлэгчдийг нэгтгэн түүчээлж ажилласан “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн Б.Болдбаатарын АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ-ны хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ХХААХҮЯ-ны төлөөллүүд баяр хүргэлээ.

Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах их үйлсэд хичээл зүтгэл, идэвх санаачилгатай оролцож буй Б.Болдбаатарт “Хүнсний хувьсгал” ТББ-ын нийт удирдах зөвлөлийн гишүүд, салбарын хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!




Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж гавъяат болсон ахдаа халуун баяр хүргэе🌹♥️🥳
Ахдаа баярын мэнд хүргэе! 🥳🥰