Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

БУЛГАН: Аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 40 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

8

Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах вэ?

9

ДАРХАН-УУЛ: Аюулгүйн нөөцөд хадгалсан өвсийг маргаашаас малчдад тараана

22

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

12

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

8

Өмнөговь аймгийн Ханбогд сум ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд 4.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн олгоно

6

Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

6

Экспортод гаргасан бараа, түүхий эдийн хэмжээ 51 хувиар нэмэгджээ

9

ДОРНОД: Ангус үүлдрээр монгол үхрийн махны ашиг шимийг нэмэгдүүлж байна

14

“Агро-Сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо
ах

128

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

116

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

106

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

75

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

58

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

41

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

40

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

40

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

32

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

22

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

22

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

17

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав
ах

21 сургуулийн хоол хүнсийг шалгахад найман сургуулиас авсан дээжээс нянгийн бохирдол илэрчээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр МУБИС-ийн Лицей сургууль, Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Мөн халбага, сэрээ, аяга таваг гэх мэт гал тогооны хэрэглэгдэхүүнээс арчитасаар дээж авч, нян, бактерийн шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарна.

Өнөөдөр ажилласан МУБИС-ийн Лицей сургуулийн гал тогооноос 530 гаруй хүүхэд хооллож байгаа бол Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн гал тогооноос 1100 хүүхэд хооллож байна. Хяналт шалгалтын урьдчилсан дүнгээр сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактери илэрч байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн гал тогооны агааржуулалт муу, орчны эрүүл ахуй шаардлага хангаагүй, хоолны шим тэжээл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Харин хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10% хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35% дутуу дүн гарсан байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зэрэг зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллажээ.

Хяналт шалгалтын баг тавдугаар сарын 30 гэхэд нэгдсэн дүнг гарган мэдээлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулан, стандартын хэрэгжилтийг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, бодлогын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсаар байгаа юм.

Хамтарсан хяналт шалгалтын баг орон нутгийн 15 сургууль, нийслэлийн 10 гаруй сургуульд хяналт шалгалт хийгээд байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
21 сургуулийн хоол хүнсийг шалгахад найман сургуулиас авсан дээжээс нянгийн бохирдол илэрчээ
Хэл солих
Мэдээлэл хайх