
Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-6 см байна. Ховд аймаг 17 сум, 91 багтай. Одоогоор Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Дуут сумын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал муу байгаа.
Харин Зэрэг, Мөнххайрхан сумын нутгаар ургамлын ургалт сайн байгаа бол бусад суманд дунд гэсэн үнэлгээтэй байна. Мөн уулархаг нутгаар сэрүүн, Дуут суманд агаар хөрсөндөө хасах температуртай хонож байгаагаас ургамлын ургалт удаашралтай байгаа юм.