Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулжээ

Завхан аймагт гадаргын усан хангамжийг нэмэх зорилгоор гурван хөв цөөрөм байгуулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Адапт төслийн санхүүжилтээр Цагаанчулуут, Отгон, Цагаанхайрхан суманд дунд оврын хөв цөөрмийг байгууллаа.

Цагаанчулуут сумын Гүүтийн булгийг түшиглэн бороо. цасны ус хуримтлуулах хөвийг байгуулсан. Хөв, цөөрмийн далангийн урт 142.2 метр, өргөн нь 4, өндөр нь 3 метр хэмжээтэй, ус хурах талбайн хэмжээ нь 17600 м.куб юм.

Отгон сумын Улаанчулуутын уулзварт далангийн урт нь 101 метр, өргөн 4, өндөр нь 2.32 метрийн хэмжээтэй ус хурах талбайн хэмжээ 4286.84 м.куб бороо, цасны ус хуримтлуулах хөвийг байгуулсан байна.

Цагаанхайрхан сумын нутаг Шороотод далангийн урт нь 111 метр, өргөн нь 4, өндөр нь 2.64 метр хэмжээтэй, ус хурах талбайн хэмжээ нь 4194,87 м.куб бороо, цасны ус хуримтлуулах хөв цөөрмийг байгуулсан байна.

Хөв цөөрмийг байгуулах ажлыг “Энх-Өргөө” ХХК гүйцэтгэж, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж хүлээн аваад байна.

Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалах, хуримтлуулах нь бидний үүрэг юм. Аймаг сумын шийдвэр гаргах түвшнийхэн, мэргэжлийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг хамтын ажиллагааны дүнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон талын ажлын нэг хэсэг нь энэ юм.

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ, БОУАӨЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг 2021 оноос Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 суманд хэрэгжүүлж байгаа юм.

Завхан аймагт Адапт төслийн хүрээнд татмын ойжуулалтаас гадна ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хөв цөөрөм байгуулах. Булгийн эх хашиж хамгаалах, бэлчээрийн менежмент буюу нөхөн сэргээх, сэлгэх, хадлан тэжээлийн нөөц газар байгуулах.

Эслэг бүтээгдэхүүн болон өвс тэжээлийн агуулах барих, засварлах, шинээр худаг гаргах ажлыг үр дүнтэй хийснээр 61000 гаруй иргэн, малчид үр шимийг нь хүртээд буй юм гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Ташрамд хөв, цөөрөм нь түр зуурын ч бай, байнгын ч бай голын урсцыг ашиглаж, ямар нэгэн байдлаар жижиг усны хуримтлал бий болгох аргыг хэлдэг. Хөв, цөөрмийг байгалийн жамаар бий болгохын тулд голын урсгалд хаалт хийгээд, тэр хаалтад ус тулахад усны хуримтлал үүсгэдэг.

Хөв нь гараар буюу байгалийн нөхцөл байдлыг ашиглаад хийхийг нэрлэдэг бол цөөрөм гэдэг нь газрыг ухаж, техник ашиглаж хийхийг хэлдэг. Голын усыг үр дүнтэй ашиглаж, гуу жалгын дагуу урсаж байгаа усыг хуримтлуулахын тулд цуглуулдаг аргыг нийтэд нь хөв, цөөрөм гэж нэрлэдэг ажээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулжээ
Хэл солих
Мэдээлэл хайх