Хүнс нь нян, химийн бодис, мөөгөнцөр, шимэгч зэрэг олон төрлийн бохирдуулагчид өртөх эрсдэлтэй. Энэ нь 200+ төрлийн өвчин үүсгэж, эрүүл мэнд, амьжиргаа, боловсрол, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
Жил бүрийн 6-р сарын 7-нд НҮБ-ын ХХААБ ба ДЭМБ хамтран Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ өдөр хүнсний аюулгүй байдал бол хамтын эрх ба хариуцлага гэдгийг сануулж, хүн бүрийн оролцооны чухлыг онцолдог.
