
Хүнсэнд бичил биетний эсрэг эмд тэсвэртэй нян илэрч болзошгүй! Иймээс мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарынхан антибиотикийг хянамгай, зохистой хэрэглэх нь зайлшгүй.
Энэ нь тэсвэртэй эмгэг төрүүлэгчид хүнсээр дамжин хүнд халдварлах эрсдэлийг бууруулах гол алхам юм. Аюулын бүсээс сэргийл! Нян 5°C–60°C температурт маш хурдан үрждэг. Тиймээс амархан мууддаг хүнсийг:
5°C-оос доош хөргөгчид хадгалах
70°C-аас дээш бүрэн болгож хэрэглэх хэрэгтэй.
Хүнсний аюулгүй байдал бол хамтын хариуцлага!



