Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний аюулгүй байдал ба Шинжлэх ухаанч үйлдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” жил бүрийн зургаадугаар сарын 07-ны өдөр тохиодог билээ. Энэ жил тус өдрийг “Хүнсний аюулгүй байдал ба Шинжлэх ухаанч үйлдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НҮБ-ын ХХАА-н байгууллагатай хамтран “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн 21 даргыг “Сургагч багшаар бэлтгэх” сургалтад хамрууллаа. Сургалтыг Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байранд явуулав.

Сургалтаар “Хүнсний аюулгүй байдал: Шинжлэх ухаанч үйлдэл”, “Хүн ба хөгжил” болон хяналт шалгалтын явцад үйлдэх эрх зүйн баримт бичгийн стандарт, нийтлэг зөрчил, дутагдал чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулга хийж, хяналт шалгалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварын мэдлэг дээшлүүлэх семинар зохион байгууллаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments