Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Сэлэнгэ аймаг органик хүнс нийлүүлэгч аймаг болно

Сэлэнгэ аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг дангаараа үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн.

Энэ утгаараа “Органик хүнс нийлүүлэгч аймаг” болохоо зарлаад байгаа.

Энэхүү хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэхэд АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөл чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймээс төслийн үйл ажиллагааг дэмжиж төрийн зүгээс гурван чиглэлд:

-Органик хүнс үйлдвэрлэгч хоршоологчдын үйл ажиллагааг дэмжиж, худагны асуудлыг бүрэн шийдэх,

-Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 35 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт “Таванхан” дундын хоршооны тарьж ургуулсан органик төмс, хүнсний ногоог бодлогоор дэмжин нийлүүлэх,

-Органик хүнс үйлдвэрлэгчдийн эвент арга хэмжээ зохион байгуулж, сурталчлах зэргээр хамтарч ажиллана гэдгээ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог онцолсон.

Энэ удаа Адра Монгол олон улсын байгууллага (ОУБ)-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төслөөс Сэлэнгэ аймгийн 15 хоршоонд 114 сая төгрөгийн үнэ бүхий ХАА-н бага оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүлэмжийн дэмжлэг үзүүллээ.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн 11 суманд органик хүнс үйлдвэрлэж буй хоршоологчид бүтээгдэхүүний дээжээ төслийн багийнханд дэлгэн харууллаа.

Дээрх тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөд “АДРА Монгол” ОУБ-ын суурин төлөөлөгч Винделл Маранан, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батцэнгэл болон төслийн багийнхан, хоршооны гишүүд, төлөөллүүд оролцлоо.

Сэлэнгэ аймаг нь АДРА Монгол ОУБ-тай 2018 оноос хойш хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд тус аймгийн 30 хоршоонд нийт 600 орчим сая төгрөгийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон ажлын байранд дэмжлэг болохуйц багаж хэрэгслүүдийг үе шаттай нийлүүлжээ.

Энэ нь органик үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, дэмжих механизмыг бүрдүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгчээ.

Адра Монгол олон улсын байгууллага (ОУБ)-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөл Сэлэнгэ аймагт 2026 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сэлэнгэ аймаг органик хүнс нийлүүлэгч аймаг болно
Хэл солих
Мэдээлэл хайх