Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Тариаланч М.Туул 300 м.кв талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалж байна

Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг 2023 онд 13 аж ахуйн нэгжид олгожээ.

2023 онд санхүүжилт авсан ААН-үүд төмс, хүнсний ногоо тарих, зоорь, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал эмнэлгийн үйлчилгээ, жимсний талбай байгуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний нэг төлөөлөл болох М.Туул хүлэмждээ салатны навч, гүзээлзгэнэ, улаан лооль, өргөст хэмх зэргийг тарьж ургуулан борлуулж байна. Тэрбээр нэг өнжөөд 30 кг өргөст хэмх хураан зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар тухайн зээлдэгчийн хийж буй ажлын явцыг жилд хоёроос гурван удаа шалгаж, зөвлөгөө өгч, тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр эргэх холбоотой ажилладаг нь тухайн зээлдэгчийн ажилд маш их хэрэгтэй байдаг гэдгийг М.Туул хэлж байв. Мөн залуучуудад орон нутагтаа бизнес эрхлэхэд гол асуудал нь санхүүжилт байдаг учраас зорилготой, зөв бодолтой залуусыг дэмжихийг орон нутгийн удирдлага, холбогдох байгуулагуудад уриалж хэлье гэлээ.

Цаашид тэрбээр төмс, лууван, байцаа гэх мэт хүнсний ногоо тариалж, хүлэмжээ өргөжүүлэх хүсэлтэй. Хүлэмжийн аж ахуйг анх эхлэхэд орон нутгийн онцлогоос болж шороо шуурах, салхилах, говийн хөрсөнд нарийн ногоо удаан ургах, элслэг шаварлаг хөрстэй, усалгаа гэх зэрэг асуудлууд нь сэтгэл зовних зүйл байсан ч эдгээрийг давж өөрийн гэсэн хүлэмжтэй болсондоо баяртай байна. Мөн хүлэмждээ ирэхээр сэтгэлийн тайвшралыг мэдэрдэг. Ногоо тарих энэ ажилдаа улам дуртай болж байна хэмээн ярилаа.

Д.Адьяасүрэн

эх сурвалж: монцамэ.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Тариаланч М.Туул 300 м.кв талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалж байна
Хэл солих
Мэдээлэл хайх